ТАНИЛЦ: Гоо сайхны ОЛИМПОД оролцох мисс М.Цэвэлмаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Гоо сайхны олимп гэгддэг "Дэлхийн мисс 2019” буюу "Miss World” уралдаанд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагчаар М.Цэвэлмаа тодорсон.

Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй бөгөөд уралдааны нэг шалгуура болсон хүмүүнлэгийн ажлын хүрээнд “Эрүүл Монгол-Эрүүл дэлхий” төслийг санаачлан хэрэгжүүлжээ. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд нэг хүнийг оруулж, хандивын аян өрнүүлэн хагалгааны дараах бүх зардлыг бүрдүүлжээ. Мөн элэгний В, С вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 460 гаруй хүнийг вакцинд хамруулсан байна.
 


69 дэх удаагийн "Miss World" тэмцээн Английн Лондон хотноо зохион болох бөгөөд М.Цэвэлмаа дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй энэ сарын 20-ноос ирэх сарын 14-ныг хүртэлх хугацаанд авьяас чадвараа сорих юм. 

Түүний талаарх танилцуулга бичлэг Youtube сувгаар цацагдаад байна. Тэрбээр бичлэгтээ Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, уламжлалт ёс жаяг, өөрийнхөө мэргэжлийн онцлог, авьяас чадвар зэргээ онцгойлон харуулахыг зорьжээ.


БИЧЛЭГ ҮЗЭХ
 


"MISS WORLD - 2019"
 

  • Beauty with a purpose буюу сайн үйлсийн ажил
  • Talent - Авьяас
  • Sports - Спорт
  • Top model - Топ модель
  • Multimedia award буюу Олон нийтийн санал, Mobstar
  • Dances of the world - Дэлхийн бүжиг
  • Head to head challenge буюу асуулт хариултын уралдаан гэсэн үндсэн долоон төрлөөр шалгаруулалт явуулж, энэ жилийн тэргүүн гоо бүсгүйг тодруулна. 
     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top