Жүжигчин Х.Баярмаа “Miss Asia USA”-д амжилттай оролцжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Найруулагч Ц.Хүсэлбаатар, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нарын охин жүжигчин, мисс Х.Баярмаа АНУ-д урлагийн боловсролоо дээшлүүлэн суралцаж, өдгөө Лос Анжелес хотод ажиллаж, амьдарч байгаа юм.

Шинэ мэдээ дуулгахад, авьяаслаг жүжигчин бүсгүй Америк дахь азиудын дунд зохион байгуулсан “Miss Asia USA” уралдаанд оролцож, “First Runner” шагналын эзэн болжээ. Эл уралдаан өчигдөр /2019.11.18/ болсон. 

Х.Баярмаагийн хувьд 62 дахь удаагийн “Дэлхийн мисс 2011” шалгаруулалтад эх орноо төлөөлөн оролцож, чамгүй амжилт үзүүлж байсан. Урлагийн гэр бүлд төрж, өссөн жүжигчин бүсгүй хилийн чанадад ч эх орныхоо нэрийг сайнаар дуурсгаж явна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.242.47.70) 2020 оны 07 сарын 24

Сайн сайхан бүхнийг хүсье амжилт

1  |  0
Top