Дэлхийн улс төр, эдийн засагт Хятадын нөлөө нэмэгдэж буй. Энэ их нөлөөг хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол Улс саармагжуулах юм биш биз. Энэтхэг, АНУ үүнийг хэрхэн харж байгаа талаар South China Morning Post сонины Патрик Мендис бичжээ.
Сендвич мэт хавчуулагдсан Монгол Улс. Орос болон Хятад гэх хоёр их гүрний дунд хавчуулагдсан болохоор тэднийг ийн нэршжээ. Монголчууд мөнхийн хөршийнхөө дараа Америк, Энэтхэгийг гуравдагч хөршөө гэж үздэг.
Орчин цагийн Монгол Улс 1921 онд байгуулагдаж, ЗХУ-ын дараах хоёр дахь коммунист үндэстэн болсон түүхтэй. Нэгэн жарны дараа монголчууд ардчилсан үзэл баримтлалтай болж 1991 онд анхны ардчилсан, чөлөөт сонгуулиа зохион байгуулсан юм. Ойрын хоёр хөршөөсөө засаглал үзэл баримтлалын хувьд эрс ялгаатай Монгол Улсад ойрын нөхөр хэрэг болов. Тэдний засаглалтай илт нийлэх атлаа тэднээс том нөлөөтэй АНУ тэдний ойрын нөхөр болох хамгийн боломжтой үндэстэн байв. Энэ оны эхээр АНУ-ын нийслэл Вашингтон Монгол Улстай “Номхон далай Энэтхэг”-ийн гадаад харилцааны бодлогын хүрээнд Монгол Улстай стратегийн түншлэлд шилжихээ зарласан билээ.
Гуравдагч хөршөө төвөггүй олсон Монгол Улс “дөрөв дэх хөрш”-өө олов уу гэлтэй дүр зураг ажиглагдаж байна. Ардчилсан чиг баримжаатай засаглалтай Энэтхэг дэлхийд хүн амаараа зөвхөн Хятадын дараа л орно. Энэ утгаар нь харвал дэлхийн хамгийн их хүн амтай ардчилсан улс. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ албанд сонгогдмогцоо анхны гадаад айлчиллаа Энэтхэгээс хийсэн нь ч бас учиртай. Одоогоос яг дөрвөн жилийн өмнө 2015 онд “дөрөв дэх хөрш” болох ерөөлтэй Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчилсан юм. Ингэснээр тэрбээр Монгол Улсад айлчилсан Энэтхэгийн анхны Ерөнхий сайд болсон түүхтэй. Хятад-Энэтхэг хилийн маргаанаас үүдсэн дипломат харилцааны зөрчилтэй байсан нь энэ цаг үетэй давхацдаг. Айлчлалынхаа үеэр энэ талаар дипломат байр суурь илэрхийлж байсан нь нэг талаараа Хятадад өгч байгаа “дохио” байсан юм.
Гуравдагч хөршөө төвөггүй олсон Монгол Улс “дөрөв дэх хөрш”-өө олов уу гэлтэй дүр зураг ажиглагдаж байна.
Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой бүс нутаг болон олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зураад удаагүй байна. Монгол-Энэтхэгийн тухайд албан ёсоор харилцсан түүх ахархан ч соёл, уламжлалаараа харилцсан он жилүүд үүнээс ч урт. Гэхдээ Монгол-Энэтхэг-Хятад гэх драмыг ээдрээтэй болгох нэг зүйл байгаа нь Далай ламын асуудал.
Төвдийн болон дэлхийн бурхан шашинтны тэргүүн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламтан энэ гурвалын харилцааг хурцатгах нигууртай бие хүн. XIV Далай лам хамгийн сүүлд 2017 онд Монгол Улсад айлчлахад Хятад улс туйлийн эмзэг хүлээн авсан. БНХАУ-ын Засаг захиргаа ч үүний дараахан БНХАУ-ын Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэн үзэх талаар дипломат албан бичгээр сануулж байлаа. Хэдийгээр олон хоногийн хугацаатай байсан ч Хятадын мэдэгдлийн дараа хугацаанаас нь өмнө Далай ламыг Монголоос гаргасан билээ. Буддын шашинтны тэргүүнтэй холбогдсон маргааны дараахан БНХАУ-ын байгуулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад жинхэнэ гишүүнээр элсэх асуудал Монгол Улсын дотоодод дэгдэх болов. Энэ бол зүгээр нэг тохиолдлын зүйл биш.
Байгалийн асар их баялагтай энэ улс байгаль эхээс заяасан хувь заяаны эрхээр зөвхөн хятад руу л байгалийн баялгийнхаа тодорхой хувийг гаргаж байна.
Байгалийн асар их баялагтай энэ улс байгаль эхээс заяасан хувь заяаны эрхээр зөвхөн хятад руу л байгалийн баялгийнхаа тодорхой хувийг гаргаж байна. Чухам үүний хүчинд л Монгол Улсын эдийн засаг тогтож байгаа. Дэлхийд гурав орох зэсийн том нөөц “Оюу Толгой”-д Канад-Британийн уул уурхайн “аварга загас” долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Энэ бол их тоо.
Байгалийн энэ их баялаг Монгол Улсыг нэгэн цагт хурдацтай хөгжиж буй улс гүрнүүдийн тоонд оруулсан ч дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш огцом буурахтай зэрэгцэн эдийн засгийн хямрал нүүрлэх дээрээ тулсан. Улмаар сонгуулийн дараахан 2017 оны эхээр Олон валютын санг бараадахаас өөр аргагүй болсон билээ.
* * *
South China Morning Post сонины нийтлэл ингээд дуусаж байна. Гэхдээ тэдний хөндсөн гурав дахь болон дөрөв дэх хөршийн тухай ойлголт бидний олж хараагүй нэг том сэдэв юм. АНУ-Монгол Улстай стратегийн түншлэлд зүгээр ч нэг шилжээгүй. Энэ бол харилцаа нь өдрөөс өдөрт муудаж буй Орос болон Хятадтай харилцаагаа эргэн сэргээх түшиц газар гэж олж харсан их гүрний бодлого юм.
“Ер нь манай гадаад харилцааны бодлогын хүрээнд яригдсаар ирсэн “Гуравдагч хөрш” гэсэн нэр томъёог анхлан Америкийн талаас гаргасан байдаг шүү дээ. Дэлхийн улс орнуудаас иймэрхүү нэр томъёог шууд хэрэглэж болохоор өөр улс байдаг эсэхийг мэдэхгүй юм. Тиймээс хуулийн нэршлээс л Монгол Улсад зориулсан хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгож, боломж олгохоор яригдаж байгаад энэхүү айлчлал ихээхэн түлхэц үзүүлнэ гэсэн гэгээлэг хүлээлт л бидэнд байна шүү дээ” гэж ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, Нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай манай цахим хуудаст өгсөн ярилцлагадаа онцолж байв.
Газар нутгийн маргаантай байгаа Энэтхэг Монгол Улсыг түших нь хийхээс өөр аргагүй үйлдэл. Учир нь газар нутгийн хувьд хамгийн ойр, олон жилийн харилцаа учраас тэр. АНУ-ын хувьд ОХУ, Хятадтай харилцаа тааруу байгаа нь маргашгүй факт учраас бидэнтэй стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Ер нь их гүрнүүдийн бидэнд хандаж байгаа хандлага бол газар зүйн байрлал л байсан. Энэ нь ч өнөөдөр биеллээ олж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37