[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Өвлийг даван туулахад туслах дөрвөн зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Зарим хүний хувьд жилийн хамгийн амаргүй дөрвөн сар бол 11, 12, нэг, хоёрдугаар сар. Энэ үед нарны гэрэл дутагдсанаас болж хүний сэтгэл санаа өөрчлөлтөд орж, нойрмог, гунигтай байдалтай болох нь бий. Тэгвэл эдгээрээс зайлсхийж, өвлийг эрч хүчтэй даван туулахад туслах ДӨРВӨН зөвлөгөөг танд хүргэе.

Сэрүүлгээ зөв ашигла

Нар мандах үед гэрлээр нь нойрны даавар болох мелатонин буурдаг. Уг нь бол нар тэнгэрийн хаяанаас дээш мандах тусам бид өөрсдөө байгалийн жамаар сэрэх ёстой. Иймээс зуны саруудад өглөө эрт сэрэхэд маш амар байдаг. Иймээс өвөлд сэрүүлгээ нар мандах цагтай уялдуулан тавихад нойрны асуудал гарахгүй.

Хуваарьтай бай

Нэг л цагт босч, нэг л цагт орондоо орохыг хичээ. Аажмаар таны бие энэ хэмнэлд дасаж, нэг ​​цагтаа сэрж эхэлдэг бөгөөд нойргүйдэх эрсдэл багасна. Унтахаасаа өмнө утас, компьютер бүү ашигла. Орондоо орохоос нэг цагийн өмнө эдгээр төхөөрөмжөө унтраа.

Гадаа гар

Нарны гэрэл нь хүнд эрч хүч өгдөг. Үдийн цайны завсарлагааны үеэр 20 минутын турш оффисоос гарахыг хичээ. Энэ нь стрессийг багасгахаас гадна дасгал хөдөлгөөн болно. Өдрийн цагаар алхдаг эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн аль аль нь туранхай байдаг.

Хоол хүнсэндээ анхаар

Гэрэл бага байх тусам бидний энерги бага байх болно. Олон хүн элсэн чихэрт дуртай байдаг. Гэвч элсэн чихэр хэрэглэснээс хэдэн минутын дараа бие махбод чихрийн түвшин бууруулах инсулиныг гаргаж эхэлнэ. Үүнээс болж бид уйтгар гунигийг мэдрэх болно. Нүүрс ус, сахараас зайлсхийхийг хичээ. Үүний оронд гадил, самар, үр, авокадо зэргээс сонго. Мөн өвөлд Д витамин дутагддаг учир энэхүү амин дэмийг нөхөх хоол хүнс хэрэглээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top