БНХАУ-ын Гадаад хэргийн яам Хонконгт хүний эрх, ардчиллыг хамгаалах тухай хууль баталсны хариуд АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус хууль болон цагдаагийн тодорхой тоноглол, хэрэгслийг тус тусгай захиргааны бүсэд нийлүүлэхийг хориглох тухай хуульд гарын үсэг зурсан юм.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам эдгээр хуулийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс ноцтой хэмжээнд оролцож байна гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Хятадын тал Вашингтонд энэ байр сууриасаа татгалзах зөвлөгөө өгөөд эс бөгөөс хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрнэ гэж мэдэгджээ. Энэ хариу арга хэмжээний хариуцлагыг Вашингтон хүлээх болно хэмээн тус мэдэгдэлд онцолсон байна.
Хонконгийн эрх баригчид мөн эдгээр хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурсныг зэмлэсэн байна.
Хонконгийн эрх баригчдын гаргасан мэдэгдэлд Вашингтоны энэ алхам жагсагчдад хуурамч дохио өгч, тус бүсэд үүсээд буй нөхцөл байдлыг сайжруулахад дэм болохгүй гэж онцолжээ. Орон нутгийн эрх баригчид Вашингтон Хонконгийн статусыг гаалийн тусгай газар нутгийн хувьд хүлээн авна гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд АНУ-ын зүгээс Хонконгийн талаар баримтлах бодлогод нэг талыг барьсан өөрчлөлт орвол хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлж, АНУ-ын эрх ашигт хохиролтой байх болно гэжээ.
Трампын гарын үсэг зурсан шинэ хуульд зааснаар, АНУ-ын засаг захиргаа жил бүр Хонконг дахь нөхцөл байдлын талаар хууль тогтоогчдод тайлагнах, энэ бүсэд хүний эрхийг зөрчсөнд буруутай гэж Вашингтоны үзсэн этгээдийн эсрэг хориг арга хэмжээ авахыг заажээ.
Өдгөө Хонконгт АНУ-ын 85 мянган бизнесмен, иргэн АНУ-ын хөрөнгө оруулалттай 1344 компанийг ажиллуулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
АНУ хонггогийг Ирак, Ливи шиг болгохыг хүсээгүй баймаар. Ардчиллалыг зэвсэгийн хүчээр тогтоох нь тийм ч хүсмээр зүйл биш дээ.