Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монгол Улсын аварга, спортын мастер Нямаагийн Төрбат агсны нэрэмжит "Цодгор хүү" өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Орон нутгийн өсвөрийн шатарчдын “Цодгор хүү-2019” тэмцээн энэ сарын 7-ны өдөр Арвайхээр хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Өвөрхангай аймгийн 11 сумаас 120 гаруй өсвөрийн шатарчин оролцож, дөрвөн насны ангиллаар оюун ухаанаа уралдуулсан юм. Тодруулбал, 5 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй төрөлд 13 шатарчин, 7 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй төрөлд 62 шатарчин, 9 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй төрөлд 62 шатарчин, 11 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй төрөлд 77 шатарчин оролцож тойргийн болон швейцар системээр долоон өргөөр тоглож шилдэг шатарчдыг тодруулсан юм.
Энэхүү тэмцээн нь орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг хүүхэд багачуудыг шинээр нээн гаргах, хөхүүлэн дэмжих чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )