АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосид өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлаар “ширүүн бөгөөд хүчтэй” эсэргүүцэл илэрхийлсэн захидал илгээж, Ардчилсан намынхныг Үндсэн хуулийг зөрчин эрх мэдлээ урвуулан ашиглаж байна хэмээн буруутгажээ.
Импичмент буюу ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх энэ асуудал Америкийн хууль тогтоох байгууллагын 250 жилийн түүхэнд урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй Үндсэн хуулийн эсрэг эрх мэдлээ урвуулан ашиглаж буй Ардчилсан намын үйлдэл юм хэмээн захидалд онцолжээ.
Трампын хэлснээр, түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, Конгресст шалгалт явуулахад нь саад учруулсан гэх хоёр заалтаар буруутгаж буй явдал нь Үндсэн хууль, эрх зүйн хэм хэмжээнээс хэтэрсэн. Эдгээр заалт ямар ч гэмт хэрэг, зөрчлийн тухай бус. “Импичмент буюу ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх гэсэн муухай үгний үнэ цэнийг унагаж байна” гэдэгт Цагаан ордны тэргүүн итгэлтэй байна.
Трампын үзэж буйгаар, импичментийн үйл явцыг эхлүүлэхдээ Пелоси Америкийн ардчилалд нээлттэй дайн зарласан. Эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгаж буй явдал нь төсөөллөөс урган гарсан ямар ч үндэслэлгүй, зохимжгүй, хуурамч зохиомол зүйл хэмээн захидалд дурджээ. Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй ярьсан яриа энгийн л яриа байсан төдийгүй хоёр дахь ярилцлагыг мушгин тайлбарласан хэмээн Трамп онцолжээ. Конгресст шалгалт явуулахад нь саад учруулсан хэмээн буруутгаж байгаа нь ямар ч утга учиргүй, хортой гүтгэлэг. Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намынхан Үндсэн хуулиар ногдсон эрхээ хэрэгжүүлсний төлөө хуулийн дагуу сонгогдсон ерөнхийлөгчийг эрх мэдлээс нь буулгахын оролдож байна хэмээн Трамп үзэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
квантуны арми