ӨВӨРХАНГАЙ: Мэргэд сургууль 320 хүүхдийн шинэ байртай боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

Улсын хэмжээнд боловсролын чанарын үнэлгээгээрээ 800 сургуулиас 13-т эрэмбэлэгддэг Өвөрхангай аймгийн Улсын тэргүүний лаборатори Мэргэд сургуулийн хичээлийн шинэ байр долоон сарын хугацаанд баригдаж, энэ сарын 23-нд ашиглалтад орлоо. Шинэ хичээлийн байрны нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, аймаг орон нутгийн удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл, багш сурагчид оролцсон байна.

Спорт болон урлаг заал бүхий тус шинэ сургууль баригдсанаар ахлах, дунд ангийнхан нэг ээлжээр хичээллэх нөхцөл бүрджээ. Сурагчид бие даан хичээллэх тав тухтай анги танхим, лабораторийн хүрэлцээ ч нэмэгдэж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top