Улсын хэмжээнд жилийн эцсийн мал тооллого явагдаж урьдчилсан дүнг танилцууллаа. Өвөрхангай аймаг 2019 онд 5.625.021 толгой мал тоолуулж, малын тоогоор улсад гуравдугаарт оров. Малын тоо толгой 2018 оноос 163.7 мянгаар өссөн үзүүлэлттэй байна. Өвөрхангай аймаг улсын хэмжээнд ямааны тоогоор хоёрдугаарт, хонин сүргийн тоогоор гуравдугаарт, адууны тоогоор дөрөвдүгээрт, үхрийн тоогоор тавдугаарт эрэмблэгдэж байна. Богд сум 514.5 мянга, Баянгол сум 387.9 мянга, Уянга сум 378.5 мянган толгой мал тоолуулж нийт малын тоогоор аймагтаа тэргүүлсэн бөгөөд Богд сум нийт малын тоогоор улсад тавдугаар байрт оржээ.
Тэмээний тоо толгойгоор Богд, Гучин-Ус, Төгрөг, адууны тоогоор Бат-Өлзий, Хужирт, Уянга, үхрийн тоогоор Уянга, Бат-Өлзий, Хархорин, хонины тоогоор Баянгол, Баян-Өндөр, Бүрд, ямааны тоогоор Богд, Хайрхандулаан, Баянгол сумд тус тус тэргүүлэв.
Сэтгэгдэл ( 0 )