“Амьд Кен” өөрийгөө эмэгтэй гэж ойлгоод хүйсээ солихоор болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Дэлхий дахинд “Амьд Кен” хэмээн алдаршсан 36 настай Родриго Алвес өөрийгөө эмэгтэй гэж зарлан хүйсээ солиулахаар бэлтгэж байгаа гэж мэдэгдлээ. Тэрбээр насан туршдаа тоо томшгүй олон гоо сайхны хагалгаанд орсон. Гол зорилго нь “Төгс эрэгтэй болох байлаа.
 


Тэгвэл Алвес одоо дахин хагалгаанд орох нь. Гэхдээ эсрэгээрээ урьд өмнөх хагалгааны үр дүнг арилгах мэс ажилбар болох юм.
 


“Би сайн үсчин, дэлгүүрээр хэсэх дуртай. Хумсаа янзалж, сормуус хийлгэн, даашинз, эмэгтэй дотуур хувцас өмсдөг. Би үргэлж өөрийгөө эмэгтэй хүн гэж боддог байсан” гэж тэр хэлсэн.
 


Амьд Кен сүүлийн хэдэн сар хүйс солих мэс ажилбарт бэлтгэж байгаа гэнэ. Мэс заслын дараа тэр “Амьд Барби” болон хувирах болно.
 


Одоогийн байдлаар тэр хэд хэдэн хавиргаа авхуулж, үсээ ургуулан, эмэгтэйлэг царайтай болоод байгаа. Эмч нарын хяналт дор гормоны эмчилгээ хийлгэж, эмэгтэй хувцас өмсдөг болжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
qq(103.57.93.146) 2020 оны 01 сарын 16

yumtain b.aldaa

0  |  0
Зз(80.215.43.175) 2020 оны 01 сарын 08

Дуйрая гээд ч мөнгө нь байхгүй юм байхаа

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2020 оны 01 сарын 08

Iim teneg yumnuudiin teneglel gaj dong manai teneguud duuriaj medeh ucnraas ur ogoojgui hunii tarhi ugaasan medee hereggui bizee

0  |  0
Зочин(202.179.25.89) 2020 оны 01 сарын 08

Ээ бүү үзэгд

0  |  0
зочин(49.0.147.33) 2020 оны 01 сарын 08

чамайгаа шар хадны эмнэлэгт хэвтүүлэхсэн

0  |  0
Top