Узбекистаны Засгийн газраас “Asia Alliance Bank” арилжааны банкны хувьцааг Японы “Sawada Holdings” компанид энэ ондоо багтан худалдахаар болсон байна.
Энэ наймааны нийт үнэ 32 сая ам.доллар гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд талууд энэ сараас гэрээ, хэлэлцээр хийж эхлэн, дөрөвдүгээр сард баримт бичгээ бэлтгээд тавдугаар сард дуусгах гэнэ.
“Asia Alliance Bank” нь 2009 оны наймдугаар сарын 15-нд байгуулагдсан. 2018 оны аравдугаар сард тус банкны хувьцааны 45 хувь улсад шилжсэн. 2018 оны сүүлээр банк бүрэн улсын мэдэлд орсон юм.
“Савада Холдингс” – 1958 онд байгуулагдсан Японы санхүүгийн корпорац. Монголын “Хаан” банкны хувьцааны 41.30 хувь, ОХУ-ын СОЛИД банкны хувьцааны 45 хувийг эзэмшдэг.
Сэтгэгдэл ( 0 )