ТВ8: Гадаадад хөдөлмөр эрхэлж байсан иргэд эх орондоо ажиллах хүсэлгүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа иргэд олон ур чадвар, хэлний мэдлэгийг олж авдаг. БНСУ-д л гэхэд Монгол улсын иргэд олноороо очиж хөдөлмөр эрхэлдэг. Ингэхдээ гол төлөв үйлдвэрт ажиллах нь элбэг байдаг. Тиймээс  тэдний эзэмшсэн ур чадварыг дотоодын үйлдвэрлэлийн хөгжилд тусгах нь чухал байгааг хэлж байна. Гэвч гадаад ур чадвар эзэмшсэн иргэд эргээд Монголдоо ажиллах сонирхолгүй байгаагаа хэлж байна.

Иргэн Тодгэрэл одоо 25 настай. Тэрбээр 2014 онд ажил хийхээр БНСУ-ыг зорьж байжээ. Тэрээр Солонгос улсад барилгын аж үйлдвэрт ажиллаж байгаад өнгөрсөн оны 11 сард эх орондоо ирсэн байна. Тэрээр долоо хоногт 60 цаг ажиллаж байх хугацаандаа эхний жилдээ л Солонгос хэл сурч чадсан байна. Эх орондоо хөдөлмөр эрхэлж байгаа хүнээс илүү гадаадад ажиллаж байгаа нь өөрийгөө илүү их шахаж, илүүтэй хөгжих нь бий. Тэрээр дахин БНСУ-д ажиллахаар явах бодолтой байгаа гэлээ.

Дэлгэрэнгүйг “Толь” мэдээллийн хөтөлбөр үзүүлж байна:

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
l(66.181.191.141) 2020 оны 01 сарын 18

avilgad idegdsen mongold bh durtai hvn baga bdag shdee

0  |  0
Би Монгол хүн(202.126.89.165) 2020 оны 01 сарын 11

Боолууд боолчлолдоо дурлацгаа.

0  |  0
Top