ӨВАРХАНГАЙ: 2020 он гарсаар малын хулгайн таван хэрэг бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 14

Аймгийн Цагдаагийн газарт мал хулгайлах гэмт хэрэг  2020 он гарсаар таван удаа бүртгэгдээд байна. Эзэнгүй өвөлжөө, хаваржаа болон хөдөө хээр газар, бэлчээрт малыг нядалж, толгой шийрийг нь газар булж, махыг нь тээвэрлэх байдлаар уг гэмт хэргүүдийг үйлдсэн байна. Тиймээс малчид малаа өдөр, шөнийн цагт байнгын хариулга, маллагаатай байлгаж, хараа хяналтаа сайжруулах, малчдын бүлэг, нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжин, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг малчдад хандан Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.5 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авч, мэдээллийн нууцыг чанд хадгалах ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top