ӨВӨРХАНГАЙ: Шударга байдлын үнэлгээгээр гуравт жагсав

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

Авлигатай тэмцэх газраас жил бүр судлан гаргадаг төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2019 оны дүнг зарлалаа.  

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар уг судалгаанд 21 аймгаас эхний гуравт эрэмбэлэгджээ. Аймгийн ЗДТГ-ын 2019 оны “Шударга байдал” 77.2  хувьтай үнэлэгдсэн бөгөөд энэ нь улсын дунджаас 3.1 хувиар, урд оны үзүүлэлтээс 15.9 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Төрийн 62 байгууллагаас үйлчилгээ авсан 7400 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон үйлчилгээ хүргэсэн 1360 албан хаагч, 795 шинжээчийн үнэлгээнд үндэслэн 2019 оны шударга байдлын үнэлгээг тооцон гаргажээ. Шударга байдлын үнэлгээний судалгааг АТГ-аас нэгдсэн удирдамжаар хангаж ажилласан бөгөөд мэдээлэл цуглуулалт, тооцооллыг судалгаа зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК гүйцэтгэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top