Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.02.14/ хуралдаж, архи, согтууруулах ундаа зарах худалдан борлуулах, түүгээр үйлчилдэг дэлгүүр, үйлчилгээний газруудад цагийн хязгаарлалт тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлжээ.
Үүнтэй холбоотойгоор 24 цагийн хүнсний дэлгүүрийг бусад хүнсний дэлгүүрийн адил 21 цаг хүртэл ажиллуулах, архи_согтууруулах ундааг 18 цагаас хойш худалдаалахгүй байх, баар, караоке цэнгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох, мөн шашны байгууллагуудын номын хурал цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх зэрэг шийдвэрүүд гаргав.
Иймд иргэн бүр хариуцлагатай байж, холбогдох байгууллагаас ѳгч буй зөвлөмж сэрэмжлүүлгийг хэрэгжүүлж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.Мөн аймгийн Засаг дарга Г.Ганболд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбатад хязгаарлалт хийсэн цаг хугацаанаас хойш архи согтууруулах ундаа зарах, шаглах, борлуулах асуудалтай хатуу тэмцэж, гарсан шийдвэрийг зөрчсөн аж ахуйн нэгж, иргэний тусгай зөвшөөрлийг нэн даруй цуцлах үүргийг өгчээ.
Сэтгэгдэл ( 7 )
18 tsagaas umnu oroi uuh arhia avchdiin bgaa bizdee. Bas l super zahiramj gargah yumaa.
архи 18.00 цагаас хойш зарснаас болж ямар үр дагавар үүсэх бэ Зараагүйгээс болж ямар эерэг үр дүн гарах бэ УУРЫН зуухны тендерчин Та хэр зэрэг тооцоолж судалсан бэ \n
За тэнэгтээрэй.. 21 цагаас хойш вирус дэлгэрэх гээд байна уу. Та нар тэгвэл татвараа багасгаарай. Авөхдаа гаргуун. Аж ахуйн нэгжээ бодох нь хойрго
Шаг зарах вий дээ
Зөв шүү. Улаанбаатар хамгийн их хүнтэй байж ингэмээр байна. Хотын дарга???
Хулгайч дарга нартай газар байх шив, бусад нь ч ялгаагүй биздээ.
Увсыг дууриаж тэнэгтлээ