Дорнодын Матад суманд 4.27 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн Царилтын хошуу гэдэг газар, сумын төвөөс зүүн зүгт 80 км-т өчигдөр /2020.02.19/ 06:17 цагт 4.27 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Энэ тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс Дорнод аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top