Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын болон аймаг сум, сум баг хоорондын авто замын хөдөлгөөнийг өчигдөр /2020.03.03/ нээсэнтэй холбоотойгоор Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 20 постод аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, цагдаагийн 27 алба хаагч, мэргэжлийн анги байгууллагын 30 ажилтан, алба хаагчид 24 цагаар замын хөдөлгөөнд хяналт тавьж, учирч болзошгүй эрсдэл, осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Хоногийн хугацаанд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 3141 тээврийн хэрэгслээр 16612 зорчигч, аймаг руу 530 тээврийн хэрэгслээр 2137 зорчигч нийт 3671 тээврийн хэрэгсэл 18749 зорчигч дамжин өнгөрсөн байна. Энэ хугацаанд зам тээврийн осол, хэрэг гараагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )