Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорнод аймгийн Улаан загалмайн хороо хамтран хөрш зэргэлдээх БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ардын Засгийн ордон, Улаан загалмай нийгэмлэгт хандив өргөжээ.
Шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэх, сэргийлэхэд нь дэмжлэг үзүүлж 1500 ширхэг N95 стандартын амны хаалт, 1000 литр гар ариутгагч санитол хандивласан байна.
Сэтгэгдэл ( 0 )