Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг угтах боломжгүйг анхаарууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 15

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийг тусгай нислэгээр эх орондоо авч ирэхээр болсонтой холбогдуулан Сөүл, Берлин-Москва, Токиогоос Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоцоор ирж байгаа зорчигчдыг "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолын талбайгаас тусгаарлах байр руу шууд авч явах тул нисэх буудал нь угтан авах иргэдэд үйлчлэхгүй болохыг Иргэний нисэхийн Ерөнхий газраас анхаарууллаа. 

COVID19 вирусын халдвараас урьдчилан сэргийлж, зорчигчдын ар гэрийнхэн нисэх буудалд ирж хүндрэл учруулахгүй байхыг иргэдэд сануулж байна. 

Зорчигчдын тээшийг ариутгал хийж тодорхой хугацааны дараа хүлээн авагчдад утсаар мэдэгдэн зохион байгуулалттайгаар олгох ажээ. 

БНСУ, Япон болон Европт байгаа монгол иргэдээ авчрах тусгай нислэгүүдийн хуваарь 

Өнөөдөр /2020.03.15/ 07.45 цагт Улаанбаатар-Сөүл, 07.55 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгүүд хийгдэх бол Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг маргааш /2020.03.16/ өдрийн 08.55 цагт тус тус хийхээр хуваарь гарч бэлтгэл ажлыг хангаад байна.

Одоогоор Сөүл хот руу 1-2 удаагийн нислэг, Токио, Москва, Истанбул хотууд руу тус бүр 1 удаагийн нислэг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Цааш унших


ХОЛБООТОЙ МЭДЭЭ
 

БНСУ-аас тусгай нислэгээр ирэх иргэдийн АНХААРАЛД

БНСУ, Япон болон Европт байгаа монгол иргэдээ авчрах тусгай нислэгүүдийн хуваарь 

Эхний ээлжний иргэдийг авчрах нислэгийг маргааш 07.45 цагт хийнэ

БНСУ-аас ирэх эхний нислэгт бүртгэгдсэн ИРГЭДИЙН НЭРС

БНСУ-аас ирэх иргэд 14:00 цагаас өмнө суудлаа баталгаажуулна уу!

Тусгаарлах байрны төлбөр төлөхдөө дараах зүйлсийг АНХААР!

БНСУ-аас ирэх иргэдийг тусгаарлах байрны төлбөрөө төлсөн тохиолдолд онгоцонд суулгана

Top