Өмнөговийн Баяндалай суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

Өмнөговь аймгийн Баяндалай сум.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн Баянцагаан гэдэг газар, сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т, өчигдөр /2020.04.07/ 17:26 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.  

Энэ тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн аж.

Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top