Бодлогын хүүг дахин нэг хувиар буурууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар бодлогын хүүг нэг хувиар бууруулж 09 хувьд хүргэлээ.

Шинэ коронавирусний дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцөлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байгаа тул дээрх шийдвэрийг гаргажээ.

Вирусээс үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийг идэвхжүүлэх үүдэсний мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг авч байгаа нь энэ юм.

Мөнгөний бодлогын хороо одоогоос яг сарын өмнө гуравдугаар сарын 11-ний өдрийн хурлаар бодлогын хүүг мөн л нэг  нэгж хувиар бууруулж байсан юм.

Ингэснээр Монголбанк нэг сарын хугацаанд хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ буурууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top