Монголбанкны захиалгаар Лихтенштейн улсын "Coin Invest Trust” (CIT) компани түүхэн алдарт хувьсгалчдад зориулсан алтан зоос үйлдвэрлэж байна.
Энэ удаад Энэтхэгийн алдарт улс төрч Махатма Гандид зориулсан зоос гаргажээ.
Түүхэн хүмүүст зориулсан цувралын тав дахь зоос нь энэ бөгөөд өмнө нь Чингис хаан, Кубын удирдагч Фидель Кастро, Германы Карл Маркс, Латин Америкийн хувьсгалч Че Гевара нарт зориулсан зоос гарч байв. Энэ цуврал 2014 оноос эхэлсэн юм.
Улс: Монгол
Үйлдвэрлэсэн он: 2020
Хэмжээ: 1000 төгрөг
Үнэт металл: алт 999.9
Жин: 0,5 гр.
Диаметр: 13.92 мм.
Ширхэг: 5000 ширхэг
Сэтгэгдэл ( 0 )