Ким Жон Уны дүү БНАСАУ-ын хоёрдугаар хүн болжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 22

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Пьёняны хоёрдугаар хүн боллоо гэж Японы “Асахи” сонин мэдээлжээ.

Өнгөрсөн оны сүүлээр болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлаар Ким Жон Уны хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд төрийн дээд эрхийг Ким Ё Жонд шилжүүлэх шийдвэр гаргасан гэнэ. Үүнээс хойш Хойд Солонгосын удирдагчийн дүүгийн нэр БНАСАУ-ын чухал баримт бичиг дээр гарах болсон гэж эх сурвалж мэдээлжээ.

Ким Ё Жон үүнээс өмнө СХН-ын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн нэгдүгээр орлогч даргын албыг хашиж байсан ба өнгөрсөн оны сүүлээс СХН-ын Төв хорооны боловсон хүчний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын хорооны нэгдүгээр орлогч даргын албан тушаалыг хаших болсон аж. Энэ оны гуравдугаар сард түүний гарын үсэг бүхий Пьёняны Сөүл, Вашингтонтой харилцаатай холбоотой баримт бичиг нийтлэгдсэн нь Ким Жон Уны дүүгийн нөлөө гадаад бодлогын салбарт өргөжиж буйг илтгэж байна гэж тус сонин онцолжээ. Энэ сарын 11-нд Ким Ё Жоныг СХН-ын Улс төрийн товчооны орлогч гишүүнээр сонгожээ.

Ингэхдээ “Асахи” сонин Ким Ё Жоны нөлөө өсөж буйг ахынх нь эрүүл мэндийн байдалтай холбон тайлбарласан байна. Саяхан АНУ-ын мэдээллийн “CNN” агентлаг Ким Жон Уны эрүүл мэндийн байдал муудсан тухай тагнуулын мэдээллийг судалж байна хэмээн мэдээлсэн билээ. Өмнөд Солонгосын эрх баригчид энэ талаар мэдээлэл аваагүй гэсэн бол БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас энэ мэдээллийн бодит эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ким Жон Уны биеийн байдал муудсан талаар баталгаатай мэдээлэл аваагүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ner(202.9.46.168) 2025 оны 03 сарын 13

Didplay sight entr bol iluu hargis bn

2  |  0
Зочин(202.21.107.73) 2025 оны 03 сарын 13

Оросын сайтаар Солонгосын хэт илүүдэл жинтэй даргыг нас барсан гэсэн мэдээлэл гарч үнэн эсэх нь тодорхой бус бна

2  |  0
СХН(175.45.178.1) 2025 оны 03 сарын 13

албан тушаалыг буруу бичсэн байна. \n조선로동당 중앙위원회 정무국 선전선동부 - СХН-ын Төв хорооны Төрийн захиргааны газрын Суртал ухуулгын хэлтсийн нэгдүгээр орлогч дарга байсан хүн 조선로동당 중앙위원회 정무국 조직지도부 буюу СХН-ын Төв хорооны Төрийн захиргааны газрын Зохион байгуулалт, удирдлагын хэлтсийн нэгдүгээр орлогчид томилогдсон.\nХэлстийн нэгдүгээр орлогч даргаас нөгөө хэлтсийн нэгдүгээр орлогч дарга болсон болохоос хорооны нэгдүгээр орлогч дарга болоогүй.

3  |  1
д(66.181.185.27) 2025 оны 03 сарын 13

эмэгчин бар ер нь байглийн хууль захирах тушаах бүхийл зүйлд эм хүн амьтан бүгд давамгай бдг

2  |  0
Bayduud(203.91.115.47) 2025 оны 03 сарын 13

Ene busgui garch irwel Olon Hun nuhah BH daa

3  |  0
Кинчукун(139.5.219.156) 2025 оны 03 сарын 13

Энэ шулам хэдэн хүн нухах бол

4  |  1
Ene(202.9.46.101) 2025 оны 03 сарын 13

1988 ond tursun busgui

4  |  1
Jagaa10(202.9.46.153) 2025 оны 03 сарын 13

Үхчихэд нээх гарзгүй хүн гэж боддог шүү

5  |  1
Усан нүдэт(59.153.113.218) 2025 оны 03 сарын 13

Оросууд бол тарган бацааныг чад болцон гээд л бичээд байна. Хагалгаанй дараа гэнэт эрхтэнүүд нь ажиллагаагүй болсон гэнэ. Энэ дүү охиныг нь илүү харгис гар гарч ирэх байх гэж байна шүү

4  |  0
Su ah(202.179.26.102) 2025 оны 03 сарын 13

Хойт Солонгост ганц тарган хүн байгаа нь Ким Жон У билээ.\nХэт таргалалт өвчин дагуулдаг. Үхэхээс наагуур байгаа гэсэн хөөрхий....

6  |  1
Close menu