Галт зэвсгээр зэвсэглэсэн нэгэн этгээд Вашингтон дахь Кубын элчин сайдын яамны байр руу гал нээжээ. Гэмт үйлдлийн улмаас хүн хохироогүй байна.
Цагдаагийн албанаас мэдээлснээр, хэрэг явдал болохоос өмнө дипломат төлөөлөгчийн газрын ойролцоо байрлуулсан байсан жийп машинаас Америкийн туг, цагаан баг илрүүлсэн байна. Цагдаагийнхан гэмт этгээдийг тэр даруй баривчилсан байна. Техас мужийн Обри хотын оршин суугч, 42 настай Александер Алазо гэгчийг хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн, хүний амь хөнөөх зорилгоор халдлага үйлдсэн зэрэг хэрэгт буруутгажээ. Хэргийг Вашингтоны цагдаагийн алба АНУ-ын Тагнуулын алба шалгаж байна.
Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес хэрэг явдалтай холбогдуулан АНУ-ын хэргийг түр хамаарагч Мара Текачийг дуудаж, эсэргүүцлээ илэрхийлэн хэргийг алан хядах ажиллагаа гэж дүгнэсэн бол Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канел АНу-ы эрх баригчдаас хэргийн шалгалтын үр дүнг хүлээж байна гэж мэдэгдээд Венийн конвенцийн дагуу хүлээсэн дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах үүргээ биелүүлэхийг уриалжээ.
Сэтгэгдэл ( 0 )