Говь-Алтай аймагт 4.6 магнитудын газар хөдөлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 07

Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун урд зүгт 143 километрийн зайд газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 2020 оны долоодугаар  сарын 7-ны өдрийн 05 цаг 23 минут 01 секундэд Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун урд зүгт магнитуд нь М=4.6-тай газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв өргөрөг 44.63, уртраг 93.11. гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top