Төрсөн охиноо жил гаруйн хугацаанд хүчирхийлсэн этгээдийг хорилоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 21

Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд үйлдэгдэх тохиолдол хамгийн их буюу 80 орчим хувийг эзлэх болсныг мэргэжлийн байгууллагын судалгаа, баримт, мэдээллүүд харуулдаг. Энэ нь ихэвчлэн гэр бүл салалт, архины хамааралтай эцэг эх, дахин гэрлэлт, хараа хяналт сул байдгаас үүдэлтэй байдаг аж.

Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс 2012-2016 оны хороонд үйлдэгдсэн 18 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх 730 гэмт хэргийн материалд хийсэн суурь судалгаанаас харахад бэлгийн хүчирхийлэлд өртөж, хохирогч болсон хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсэн байна.

Нийт хохирогч хүүхдийн 92.1 хувь эмэгтэй бол 3,9 хувь нь эрэгтэй хүүхдүүд байжээ. Хүчирхийлэгчдийн насны хувьд 19-35 насныхан дийлэнх буюу 58,4 хувийг эзэлж байсан бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан нь тогтоогдсон аж. Мөн дулааны улиралд, мөн сурагчдын амралтын үеэр энэ төрлийн гэмт хэргийн тоо нэмэгддэг бөгөөд хохирогчдын 85.2 хувьд таньж мэддэг хүмүүс нь хүч хэрэглэдэг гэсэн судалгаа байна.

Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд төрсөн эцэг нь өсвөр насны охиноо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан байна. Уг хэргийн тухай хохирогч охины ээж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бөгөөд охины маань аав өнгөрсөн жилээс хойш төрсөн охиноо хүчирхийлж байсан гэх мэдээллийг өгчээ. Ингээд албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Дархан-Уул аймагт оршин суух хаягтай 12 настай охиныг түүний төрсөн эцэг болох 34 настай Б.М гэгч нь өнгөрөгч 2019 онд хүчирхийлсэн болох нь тогтоогджээ. Улмаар сэжигтэн этгээдийг цагдан хорьж, Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шүүхээс эцэслэн шийдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэргийн 80 хавтаст хэрэгт судалгаа хийж, дүгнэлт хийхэд ялын бодлогын хувьд бүгд өөр өөрөөр шийдэгдсэн байсныг энэ дашрамд сануулах нь зүйтэй байх. 

Хүүхдийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлүүлэхэд өмгөөллийн асуудал ч хүндрэлтэй байдаг. Төрөөс үнэ төлбөргүй өмгөөллөөр хангах ёстой ч тэдгээр өмгөөлөгчдийн ур чадвар муу, шүүх хуралдаандаа ирдэггүй зэрэг асуудал тулгарах нь бий. Хүчирхийлэгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцож байхад хохирогч тал өмгөөлөгчгүй байх нь бий. Иймд холбогдох байгууллагууд стратегийн өмгөөлөл хийх 12 өмгөөлөгчтэй гэрээ байгуулан, хамтран ажиллаж эхэлжээ. Ингэснээр улсын хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн хэргийг шүүхээр нэг ижил ялын бодлогоор шийдвэрлүүлэхэд жишиг тогтоох боломжтой гэдгийг өнгөрөгч онд болсон “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.87.168) 2025 оны 03 сарын 13

Шууд цаазал

2  |  1
зочин(103.229.121.171) 2025 оны 03 сарын 13

Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн малуудыг албаар хөнгөлж, шоронд нь явуулж, банди болглх хэрэгтэй\n

1  |  1
Zochin(192.82.67.110) 2025 оны 03 сарын 13

Цаазын ялыг сэргээе!

2  |  1
Зочин(122.201.21.94) 2025 оны 03 сарын 13

Новш юмаа хэлэх үг олдохгүй юм нийгмийн энэ их стерес бухимдал ядуурал хүүхдийн төлөө гэсэн сүржин нэртэй даржин байгууллагууд идэхээс өөр юм мэддэггүй улс төрчид эцэг эхийн хариуцлага гээд олон юм бна хүүхэдийг хүчирхийлэгчийг цаазал эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй

2  |  1
о(203.91.112.133) 2025 оны 03 сарын 13

ээж нь мундаг байна. тэмцэх хэрэгтэй. эмэгтэйчүүд нэгдээд тэмц.

3  |  1
1(203.91.112.133) 2025 оны 03 сарын 13

зүгээр л алчихаач

3  |  1
Иргэдийн сонор сэрэм(64.119.20.42) 2025 оны 03 сарын 13

Иргэдийн сонор сэрэмжил тулгуурлаж нийгмийн асуудлыг үндсээр нь шийдэхгүй л бол гэр бүлийн хүрээнд, хаалттай үйлдэгддэг гэмт хэрэгтэй цагдаа, хууль шүүхийн байгууллагын механик тэмцлээр нэхэж хариуцлага тооцохоос л биш өөр үр нөлөө гарахгүй. Хүчирхийлүүлсэн хойно нь цааз хэлэлцэх нь чухал уу эсвэл өмнө нь урьдчилан сэргийлэх нь чухал уу гэдгээс учиг зангилаа хөвөрнө...

2  |  1
hogiin shaar (202.9.46.133) 2025 оны 03 сарын 13

hogiin shaar we shornd vheh bha aa muu shuumar banid

3  |  1
зочин (202.179.25.45) 2025 оны 03 сарын 13

Ийм хүмүүсийг шоронд нь үхүүлэх арга хэмжээ авбал зохино

6  |  1
Hhhhh(202.9.46.6) 2025 оны 03 сарын 13

Heleh muu ug alga telj tamjaj al

4  |  1
зочин(64.119.23.219) 2025 оны 03 сарын 13

ямар заваан гаж донтон вэ шорондоо үхвэл таарна

4  |  1
Иргэн(202.9.46.98) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛЧУУДЫГ ХЯТАДУУД БИШ АРХИА УУЖ БАЙГААД МОНГОЛ НЬ МОНГОЛОО ХӨНӨӨЖ ДУУСГАНА ДАА. АРХИНДАА ХОРДОЖ ҮХНЭ, ОХИД ХҮҮХНҮҮДЭЭ ХҮЧИНДЭНЭ, БИЕ БИЕНЭЭ ХУТГАЛЖ АЛНА ,МАШИНААР ДАЙРЧ АЛНА, АВААРЬ ОСОЛД ОРНО, БАРИЛГА ДЭЭРЭЭС УНАНА, ГАЛД ШАТАНА , ГОЛД ЖИВЭНЭ, ӨВӨЛ НЬ ГУДАЖИНД ХӨЛДӨЖ ҮХНЭ ..............

5  |  1
11(103.14.38.137) 2025 оны 03 сарын 13

төрсөн охиноо эмэгтэй хүн гэж хардаг гаж новш вэ албал таарна

5  |  1
зочин(49.0.212.163) 2025 оны 03 сарын 13

ямар бузартай амьтан бэ хайран охин

5  |  1
Shkvf(66.181.176.232) 2025 оны 03 сарын 13

Bi baragtai bol al ene ter geh durgui muu ug. Gehdee tursun ohinoo huchirhiilj bgaa huniig alj baimaar bna. Tiim hun gej yu baihav dee bi uuuruu ochood alchmaar sanagdaj bna shuu

5  |  1
zochin(1.75.196.100) 2025 оны 03 сарын 13

Mgl erees horvoog.n 9 bulai garah boljee ⁉️ Mgl erchuud hulgai hiine arihdaj negnee alsan odoo bur tur tursun huuhdee sunthunj tugsgulruuge yavaj oron do

2  |  1
hvn (45.117.32.6) 2025 оны 03 сарын 13

80 iad oniih uu?aimar yumaa\n

2  |  1
Монгол (64.119.24.57) 2025 оны 03 сарын 13

Цаазын ял л уунийг зогсооно, оор юу ч дийлэхгуй

8  |  1
Close menu