АНУ-ын Тагнуулын төв газрын чөлөөндөө гарсан ажилтан Эндрью Ма гэгч БНХАУ-ын талд тагнуулын нууц мэдээлэл арилжаалсан гэх үндэслэлээр саатуулагджээ.
Өдгөө 67 настай тэрээр Тагнуулын төв газрын нууцын зэрэглэлтэй мэдээлэл, дүрс бичлэг зэргийг 2001 онос эхлэн арилжаалдаг байсан байж болзошгүй байгаа юм.
Эндрью Ма гэгч АНУ-ыд төрсөн Хонконгоос гаралтай бөгөөд 1982-1989 оны хооронд Тагнуулын төв газрын өндөр алба хашиж байсан нэгэн аж.
Тэрбээр 2001 оноос хойш тагнуулын мэдээлэл зарсныхаа төлөө 50 мянган ам.доллар авсан байж болзошгүй.
Тэрбээр 2010 онд чөлөөндөө гарснаас хойш түүний ажил албатай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа эхэлж 2019 оноос эхлэн мэдээлэл задруулдаг, арилжаалдаг гэсэн үндэслэлээр тагнах ажиллагаа эхэлжээ. Одоогоор түүнд ямар ял оноох нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард мөн Хятад гаралтай Америк иргэн Жерри Лий гэгч БНХАУ-д тагнуулын мэдээлэл зарсан хэргээр 19 жилийн ял сонссон билээ.
Эх сурвалж: CNA
Сэтгэгдэл ( 0 )