ЭМЯ-наас ээлжит ХОНОГИЙН мэдээгээ хийлээ.
Өчигдөр ЭХЭМҮТ, УНТЭ-д 74 угаарын дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад буцсан байна.
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 1859 дуудлага ирснээс 575 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 986 нь зөвлөгөө мэдээлэл авсан байна.
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн мэдээг хүргэж байна. (2020.10.01-ний өглөөний 10.00 цагийн нэгтгэсэн мэдээ)
ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 4615 хүн үйлчлүүлсний 22 нь томуу, томуу төст өвчлөлөөр, 1449 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3169 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 152 нь хөдөө орон нутгаас хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 1252 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авчээ.
ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 30-ний өдөр нийт 36 хүүхэд шинээр мэндэлсэн байна.
Энэ өдөр нийт 258 мэс засал хийгдсэнээс яаралтай 50, төлөвлөгөөт 206 мэс засал байв. ГССҮТ-д 273 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна. Мөн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 824 хүн үйлчлүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
NAAD UGAARYN ASUUDLAA ORKHI , ARCHAAGUY ORKUUD YANDANGAA KHUULUULIE GEJ DUUDLAGA UGCH BAYNA GESEN , ODOO BUR BUGSUU ARCHUULIYA GEJ DUUDAKH NI , KHENII TULUU AMIDRAAD BAYNAA , TUR ZASAG KHETERKHUU NYALUUN KHANDAJ BAYNA ,