Армены Ерөнхий сайдын хүү Карабах руу тулалдахаар явжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 01

Армены Ерөнхий сайд Никол Пашиняны ганц хүү Ашот Пашинян Уулын Карабах дахь тулалдааны талбар руу сайн дураар явлаа гэж “Sputnik Армения агентлаг  мэдээлжээ.  

Энэ талаар тэрбээр ээж Анна Акопянд дуулгахад тэрбээр хүүдээ маш их хайртай гээд эх орныхоо төлөө амиа өгөх шиг эрхэм үйл хэрэг үгүй гэж хүүгээ дэмжсэн гэж Акопян мэдэгджээ. Түүний хэлснээр, хүү Ашот нь зэвсэгт мөргөлдөөний бүсэд очоод байгаа бөгөөд одоогоор тулаанд ороогүй байна. Акопян бүх ээж, эхнэр, охидод хандан зоригтой байхыг уриалсан байна.

Есдүгээр сарын 27-нд хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Карабах Улсын нутаг дэвсгэрт Армен, Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн гараад байна. Зэвсэгт мөргөлдөөний үеэр олон зуун цэрэг амь үрэгдэж, олон арван энгийн иргэн амиа алдаад байна. Ширүүн тулаан үргэлжилж байгаа бөгөөд олон улсын нийгэмлэг талуудад галаа зогсоохыг уриалж байна. Карабах болон Арменд дайны байдал зарлаж, 18-аас дээш насны бүх эрчүүдийг дайчилж байгаа бол Азербайжаны тал зарим хотуудад дайны байдал зарлаж, хэсэгчилсэн дайчилгаа явж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top