Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ШИ ДА ЛАН ШӨНӨ ХУА ИНЬ ДАОГИЙН ЗАМААР БУРУУЛАВ
ЛУ ТИ СЯ ТҮШМЭЛ ЖЭНЬ ГУАНЬ ШИ-Г НУДАРГАЛАН ЖАНЧИВ
Өгүүлэх нь, тэр цагт Жү Ү нарын гурван хулгайн тэргүүн орж ирээдШи Жин-д сөгдөж гуйн өгүүлрүүн: - ах та болбоос төв явдалт хүнбөгөөд дэмий шан олохыг хичээж биднийг ийнхүү чирэгдүүлбээс хойчөдөр бусад эрхэм нөхөд дээш босогтун. Бид үхэвч амьдравч хамт хүлээмүй.Гагцхүү таны хоёр хүн шат тавьж, шөнө дунд хүрээ давж орж ирсэн ньюун буй хэмээсэнд тэнд харъяат өгүүлрүүн: - Ли Жи маныг аваачюу. ВанСигээс захиа ирэв үү хэмээн асуусанд, бид мэдэхгүй хэмээсэн учирт тийнхүүгүйцэтгэжээ.Ван Си болбоос угаас архинд шунахай хүн хариу захиаг өгөхөө мартсанажгуу. Та хоёрыг барьж мэдүүлбээс зохимуй. Тануус бүү худал өгүүл хэмээнаашилахад, бид гэмгүй, хүн нарыг бариваас барьтугай. Ши Жин хэмээгч хүнхүрч ирээд Ван Сиг хойд хүрээнд дуудаж аваачаад хутгалан алаад, түүнийэд юмыг хурааж, гуч дөчин хүн нийлж, тэр хүн лүгээ зэвсэг авч, тэр айлынөвсний байшинд гал тавьж, их хаалганаа нээж хашхирваас Жү Ү нар зогсожбаймуй. Олон хүн зэргээр үймэлцэн байтал гал улам ихэд бадарч, тэрхоёр хүн Ши Жингийн уурласныг үзэж байтал янзыг мэдээд даруй зугтанзайлсанд Ши Жин даруй сэлэм гаргаж цавчин алаад нөгөө хоёр хүнийхойноос ирж мөн алав. Сяньвэй ганцаар морь унаж айн зугатав. Олон цэрэгууланд гарч морь үхэр алж идээд баярлан архи ууж, хэдэн өдөр хуримлав.Тэрхүү Ши Жин гурван хүнд тус хийхийг бодож айлын гэр хүрээг түлээд,нарийн эд таваар, тариа будааг аваад сүйтгэсэн нь сэтгэл амаргүй учиртэнд байж болохгүй тул миний бие багшийг эрж бараад, боомтны газарочъё хэмээн тэндээс зам салж явав.
Дараа багшийн гэрт хүрч, энэ мэт буруухэрэг хийсэн, одоо таны энд байж хэвийг сахиж сууя хэмээн хэлсэнд түүнийбагшийн үг чи нэгэнт хулгай муу явдалтай хүн сайн эр хэмээн хэвийг сахижявах буй аваас эцэг эхээ өргөж суу хэмээв. Ши Жин хэдэн өдөр болоод ЖүҮ нарыг эрж ууланд очоод эд мөнгө юм хувааж аваад доош бууж, улаанзалаатай эсгий малгай цагаан дээл өмсөж, нарийн бүс бүсэлж, улаан ногоонөнгийн бүсээр шилбээ ороож, шаахай өмсөж, хурц сэлэм зүүж, мөрөндөөбоодол үүрч, Жү Ү нарт салах ёс хийж, тэд нар үдэж уулнаас буулгаж ёслонуйлж тархав.Тэндээс явсаар Ань Фү хотноо хүрээд өлсөх умдаасахыг хүлээж арванхэдэн өдөр явж, Вэй Жоу хэмээх газар хүрч ирээд үзвээс зургаан гудамж,гурван зээлтэй. Гудамжны аманд буй нэгэн цайны пүүсэнд орвоос нэгэн хүн цай ууж суумуй. Тэр пүүсний хүн ямар цай уумуй хэмээн асууж цай хүргэжирэв. Жин Лүэ Фү хэмээх хот хаа буй хэмээн асууваас энэ өмнө буй хэмээв.Тэр хотод Ван Жин нэртэй хүн хэд буй хэмээн үг асууж байтал гаднаас нэгэнөндөр биетэй хүн орж ирэхийг үзвээс цэргийн түшмэл янзтай толгой дээрээалчуур ороосон хоёр алтан ээмэг зүүж, мяндсан дээл бүсэндээ бичиг цэргийнсайн эр хэмээн бичиж, хос бүргэд хумстай шаахай өмсөж, дүүрэн царай, чихих, хамар шулуун, хацар дээр сахалтай, найман чы хэртэй өндөр. Хажуудахь хүн ёсолсонд тэр хүн Жин Шиг таниад сайн эр хэмээн ёслолцов.
ЖинШи таны нэр алдар хэн буй хэмээн асууваас миний овог Лу би Лүэ Фү хотынцэргийг захирах тушаал буй. Тэрхүү ноён мөн түүний нэр овгийг асууваас:- миний овог Ши өчүүхэн би нь Хуа Жоу хотын хүн, миний нэгэн багш зүүнБээжингийн наян түмэн цэргийн багш болой. Ван овогт хүн таны хотондбуй болов уу хэмээн асуусанд, тэр ноён асууруун: - чи Ши Жя-гийн айлынВан Лин-гийн их хөвгүүн мөн үү хэмээсэнд өчүүхэн хүн даруй мөн хэмээнёслоход Лу ноён яаран хариу ёсолж таныг үзээгүй боловч нэрийг сонссонхэмээв. Таны багш Ван овогт энэ газар үгүй, баруун Ян Ань хотод буй. Энэхүүхотыг Шү Жин хэмээн ноён захирмуй. Та түүний хамаатан тул хоёул хамтзээл хэсэж, тамхи татаж, архи ууж явъя хэмээн Лу ноён тэр хүнийг гараас ньхөтөлж, ноён цай уусан зоосыг өгөөд гарч зам явтал олон хүн чуулж зогсонбайтал нэгэн хүн дамнуураар эм дамнаж явахыг үзээд харваас харин түүнийбагш болох хүн ажээ. Багшийн цол нь барсыг алагч, нэр нь Ли Жүн. ШиЖин даруй багш хэмээн дуудахуйд ер ажигласангүй мэт. Лу ноён асууруун:- мэргэн дүү чи энд ямар хэрэгтэй ирсэн буй хэмээгээд түүний багштайуулзаж асуутал Ли Жүн эм худалдсан зоосоо авах гэсээр удав. Тануус ихл хүлээвэй, ай чи ноён лугаа урьдаар явж бай. Би хойноос чинь яаралгүйочъё хэмээсэнд Лу ноён тэр цугласан олонд хашхиран өгүүлрүүн: тануус замтавигтун, үгүй бөгөөс занчмуй хэмээсэнд олон хүн харваас Лу ноён тул цөмзайлан одов. Ли Жүн харваас Лу ноён хэрцгий түрэмгий уур хүрвээс даруйзанчих тул аливаа хүн эсэргүүцэн чадахгүй. Тэндээс нэгэн архины пүүснийүүдэнд давхар байшинд ирж сайныг сонгож суув.
Лу ноён Ши Жин нар мөн сууж Лу ноён дөрвөн хуу архи авчруулж,ногооноо жимс зууш бэлтгэж ууж идэн сул үг хэлэлцэж байтал цонхныдотор хүн уйлах дуун гарсанд Лу ноён уурсаж, аяга тавгийг хөсөр чулуудсандпүүсний хүн нар яаран ирж үзвээс Лу ноён галзуурсан мэт аашилмуй. Үүндноён та юунд ийн байдал үзүүлмүй хэмээн асууваас танай энд ямар хүнуйлмуй хэмээсэнд, ах дүү хэдэн хүн архи уугаад согтсоны хойно ийн уйлмуй.Энд нэгэн дууч охин ноён энд байхыг мэдэхгүй хэмээсэнд Лу ноён түүнийгдуудаж ир хэмээсэнд даруй очиж тэр хоёр хүнийг дуудаж ирвээс нэгэн ньарван долоон найман насны хэртэй охин, зүс өнгө арван хувь үзэсгэлэн буйболовч мөн аливаа хүний сэтгэлийг хөдөлгөх царай буй. Нэг нь тавь жараннасанд хүрсэн нэгэн хөгшин ажээ. Үүнд Лу ноён тэрхүү охиноос юунд уйлсанучрыг асууваас тэр охин өгүүлрүүн манай гэр Зүүн хотод суумуй.
Миний эцэг эхийн хамт ургийн хүнийг эрж энэхүү хотноо нүүж ирээдүзвээс манай ургийн хүн нүүж явжээ. Миний эх мөн бие барж, миний биеаргагүй эцэгтээ хамт сууж байтал нэгэн хүн надаар бага эм хийх хэмээнхүчээр бичиг байгуулж, түүний гэрт очоод гурван сар болоогүй тэдний эхнэрхэцүү тул намайг хөөж гаргаад харин худалдан авсан хоёр мянган хэлхээ нэгч эгүүлэн авмуй хэмээсэнд миний эцэг номхон хүн тул тэдэнд дарлагдажамин зарахын эрхээр бага дуун сурч, энд өдөр бүр ирж дуулж олсон зоосооихийг тэр хүний өрөн төлж багыг үлдээж амиан тэжээж, дэмий гачигдсанучирт уйлсан билээ.
Ноён уучлах болов уу хэмээсэнд, Лу ноён тэр өвгөнөөс асууруун: -хөгшин чиний овог нэр хэн, аль буудалд суумуй хэмээн асуусанд өвгөнөгүүлрүүн: - миний овог Жинь, охины нэр Цуй Лянь тэр манай өр дутсан хүннь нэгэн яргачин болой, бид нар зүүн буудалд сууж буй хэмээсэнд, Лу ноёнөгүүлрүүн: - тэр яргачин таныг энэ мэт дарласан нь хөөрхий хэмээгээд тахоёр энд хүлээж байтугай. Би тэр айлд очъё. Тэр хүнийг алж таны өшөөг авчирье хэмээхэд, Ши Жин нар өгүүлрүүн: - ай та бүү уурла, маргааш гурвуулхамт очъё хэмээхэд Лу ноён зөвшөөрч, тэр хоёр хүнийг хүлээж бай, бид танарын төлөөнөө түүн лүгээ хэлэлцье хэмээв. Тэр эцэг охин хоёр тэндээсхойш буцах хэмээсэнд тэр буудлын хүн нар тэднээс зоос нэхэхүйд, Лу ноёнтаван лан мөнгө аминаасаа өгч, энэ хоёр хүн нарыг явуул хэмээв. Ши Жинөгүүлрүүн: - ах үүний төлөөнөө мөнгө туслах болбоос над арван лан буйбид хамтаар тусалъя хэмээсэнд Ли Жүн бас мөнгө гаргаж, бүгд арван таванлан гаргаж өгсөнд Лу ноён тэрхүү мөнгийг өвгөнд өгч өгүүлрүүн: - чи охинлугаа хүнс бэлтгэж маргааш өглөө энд ир, чамайг үдэж мордуулъя хэмээнөгүүлсэнд өвгөн охиноо авч ёслон мөргөөд явав.
Лу ноён тэр хоёр ланг гаргаж, гурван хүн дахин гурван хуу архи уугаадпүүсээс гарч явав. Маргааш өдөр өвгөн юмаа төхөөрч явах ойртсон тул эцэгхүүхэн хоёр хоол идэж байтал Лу ноён буудалд хүрч ирээд тэднийг явуулаххэмээсэнд буудлын хүн нар дутуу зоосоо нэхэмжилсэнд Лу ноён юун зоосбуй хэмээн асуусанд буудлын хүн өгүүлрүүн: - эд нар надаас даалгаж Жэновогт яргачинд дутсан зоос буй хэмээхэд, Лу ноён өгүүлрүүн: - тэр зоосыгбүхнээ би өгье. Эднийг даруй явуултугай хэмээн тушааж тэднийг нэгэнтявуулж, хол удсаны хойно Лу ноён тэндээс гарч, Жуан Юань-ий гүүрийндэргэд бүхий яргачинг пүүсэнд хүрч ирвээс Жэн овогт яргачин үүдэндээзогсож баймуй. Тэнд мөн арваад хүн ирж мах худалдан авав. Тэр яргачинЛу ноёныг үзээд тосон ирж, бантан авчраад морилж суу хэмээсэнд Лу ноёнсуугаад арван жин мах авъя хэмээсэнд Жэн овогт яргачин сайн мах шилжөгөхөд ноён голж байтал нэгэн хүн ирээд буудалд байсан өвгөн хүүхнээаваад нэгэнт явжээ хэмээн хэлсэнд, Лу ноён тэр хүнийг зандран эгүүлж, энэхооронд яргачин мах боож авчирсанд, Лу ноён дахин арван жин мах авчирэцэнхий мах авахгүй хэмээв. Үүнд Лу ноён асууруун: - чи сая манай энд ямармах авчрав хэмээн зандарахад Жэн овогт яргачин өгүүлрүүн: -өчүүхэн хүн маш сайныг нь сонгон авчирсан билээ хэмээн хэлэхэд, Лу ноён угаас хэрэгөдүүлэхээр ирсний тул зориуд уурсан босон харайж, гараар яргачинг барьж,түүний худалдах махыг шууд газар хаясанд Жэн овогт яргачин ихэд уурсанхаалганы хөшүүрийг барьж, зүрх харгислан хурц хутга барьж, Лу ноёны зүгиртэл ойрхи хүн нар харж байтал Жэн яргачин Лу ноёныг даруй хутгаархатгах хэмээтэл, Лу ноён бариад гараар түүний хутга зайлуулж, зүүн гараармөрнөөс татаж авчраад хэвэл дунд нэгэнт хүчлэн өшиглөж бас цээжний туснэгэн өшиглөсөнд тэр яргачин газар унаж их дуунаар бархиран өгүүлрүүн:- та хотыг захирсан ноён бөгөөд ямар учирт хүнийг занчмуй хэмээсэнд Луноён мөн уур тайтгарахгүй үхвээс үхтүгэй хэмээн өгүүлж, дахин хэдэн удаанударгалан занчсанд Жэн овогт яргачин нүд бүлтрэн, ам хамраас нь цуссадарч, тархи хагарч, даруй зээлэн дээр үхэв. Үүнд Лу ноён сэтгэрүүн: - энэмалын ам юун ийм хэврэг буй хэдэн нударга занчсангүйд харин үхжээ.
Эдүгээ явж хоол идсүгэй гэж бодоод цааш явтал олон хүн үзвээс хэдийилэрхий хэрэг гарсан боловч Лу ноёнд аашгүй халдаж, барин чадсангүйЖэн яргачны пүүсний хүн эдээр учрыг харъяат жоугийн яамнаа мэдүүлэв.Үүнд харъяат жоугийн түшмэл өөрийн биеэр жуузнаа сууж, Лу ноёныгаргасан хэргийг дээд яамны сайдад мэдүүлсэнд фүгийн түшмэл сэтгэрүүн:- Энэ Лу Ти Ся түшмэл угаас зан түргэн шилдэг хурц цэргийн хафан тулуураар хүнийг алахуй. Энэ хүнийг миний чиг энд илгээж, цэрэг засуулсанхэрэг билээ. Энэ хэргийг урьдаас сэмээр эцэгт захидал илгээж мэдэгдвээсзохимуй хэмээн бодож байх дунд тэр түшмэл мэдүүлрүүн: - дээд сайн энэялт цэргийн түшмэлийг даруйхан олж бариулваас зохимуй хэмээн хэлсэндфүгийн түшмэл ёсоор болгож, хориод албаны хүн томилон гаргаж, Лу ТиСя-г бариулахаар илгээв. Тэндээс томилон гаргасан албаны хүн нар Луноёны гэрт ирвээс буй бүхий үнэтэй нарийн юмаа төхөөрөн аваад, хэдийнэзайлан явжээ. Үүнд албаны хүн нар гэр хорооныг нарийн жич дөрвөн зүгтэрэн сураглавч олдсонгүйд арван илүү хүн нараас ойрхи айлын хүнүүдийгхоёр хажуугийн ард барьж, хамтаар жуогийн яам хүргэж ирсэнд Лу ноёнялаас айж, бус тийш хаа оргож явсныг мэдэхгүй. Айлын хүнийг барьжирэв хэмээн мэдүүлсэнд фүгийн түшмэл тэдний биесийг хориглож, тусхотын түшмэлд тушааж, яргачийг гаргаж, шарх олж үхсэн Жэн яргачныясыг байцаан үзүүлж, дараа хүүр ясыг далд оршуулж, хууль ёсоор хугацаахуучиж, ялтныг бариулах ба бас хэрэгт ноцогдож ирсэн айл аймгийн хүннар бүрнээ харъяат ялт олж барихын нааш цөмийг өөр өөрийн гэрт ньбуцаав. Бас ухуулах бичиг гаргаж, ялт Лу Ти Ся-г олж барьсан хүнд хоёрмянган хэлхээ зоос шагнамуй хэмээн Лу ноён бие байдлыг зурж газар бүрнаав. Тэр занчигдаж үхсэн яргачны төрлийн нэгэн хүн Лу ноёныг олжбарихыг хичээж, газар газар эрсээр нэгэн хагас сар болов. Мөн явсаар ЯньМэнь Сянь хотод хүрч ирээд зээлийн газар тэрэг морь уралдахыг үзэж басолон хүний худалдах бараанаа юмыг хэсэн тойрон үзэж байтал Лу ноён тэнднэгэн үзэгдэх мэт болмогц яаран урагш шурган орох гэтэл олон хүн зам боогдож, дахин харахын зуур тэр хүн үзэгдэхгүй болов. Лу ноён өөр нэгэнгазар үзвээс нэлээд хүн цугларан бичиг үзэж баймуй. Тэдний уншихыгцэнлэвээс мөн түүний биеийг олж барих гаоши бичиг ажгуу. Лу Ти Ся ихл эмээн даруй тэр газраас зайлахыг бодож гарах гэтэл ар биеэс нэгэн хүнхүчлэн татав. Энэ нь хэн гэгч хүн болохыг дараах бүлэгт үзсүгэй.
Сэтгэгдэл ( 0 )