Кейт Уинслет “OneCoin” санхүүгийн пирамидыг илчилнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 14

АНУ-ын кино академийн Оскарын шагналт жүжигчин Кейт Уинслет криптовалюттай холбоотой томоохон санхүүгийн луйврын тухай “Fake! /Хуурамч/" кинонд тоглохоор болжээ. Кино зохиолыг санхүүгийн луйврын тухай “Laundry /Угаалгын газар/” киноны зохиолч Скотт Бернс бичжээ.

Түүний шинэ төслийн эх зохиол нь Жен Макадамын “OneCoin” санхүүгийн пирамидын тухай ном. Энэхүү номын нээлт энэ жилийн Франкфуртын номын үзэсгэлэн худалдааны үеэр болох аж. Жен Макадам өөрөө энэхүү луйврын схемд 300 мянган ам.доллар оруулж, хохирч байжээ.

Кейт Уинслет ямар дүрд тоглох нь одоогоор нууц байгаа ч тэрбээр энэ төслийн продюсероор ажиллах гэнэ.

“OneCoin” санхүүгийн пирамидыг Болгарын иргэн Ружа Игнатова гэгч 2014 онд байгуулжээ. Тэрбээр биткоинтой өрсөлдөх чадвартай криптовалют бүтээсэн хэмээн бусдад итгүүлэн, нийт дөрвөн сая гаруй ам.долларыг хууль бусаар олжээ. 2017 онд Ружа Игнатова олны өмнө гарч ирэхээ больсон байна. 2019 оны гуравдугаар сард Ружаг дүү Константины хамт АНУ-д баривчилж, бусдыг луйвардсан хэргээр шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top