Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ШЯО БА ВАН СОГТУУГААР ХАТГАМАЛ ХӨШГӨНД ОРОВ
ХУА ХУУШААН ТООРЫН ЦЭЦЭРЛЭГТ ТҮЙВЭЭН ҮҮСГЭВ
Өгүүлэх нь, өвгөн жанлао хуушаан согтуу Жы Шэнь-ийг дуудажөгүүлрүүн: - чи эндээс явж бусад газар очихыг байг. Зүүн Бээжиндминий нэгэн номын дүү буй. Чамд нэгэн захиа бичиж өгсүгэй. Чи тэр захиагаваачиж, түүнд өгвөл тэр чамайг сүмдээ суулгах магадгүй хэмээсэнд Хуахуушаан даруй багшдаа ёслон мөргөж, захиаг хүлээн авч, боодолдоо хийжтэндээс гарч төмрийн дарханы гэрт бууж, хийлгэсэн сэлмээ аваад зүүнБээжин замнан зорив. Тэр сүмийн хуушаан нар түйвээгч хүнээ зайлдсандбүгдээр баярлав. Жао Юань Вай хэлсэн ёсоор хамаг бурхан сүмийг дахинсайхан шинэтгэж, аливааг цөм хуучин ёсоор болгосныг нарийн үл өгүүмүй.Хуа хуушаан Ү Тайгийн сүмээс хөөгдөж гарснаас хойш хагас сар илүү замявж, нэгэн өдөр нэг саруул сайхан шугуй модны захад хүрвээс тэнд нэгэнсайхан сүм үзэгдмүй. Хуа хуушаан тэрхүү сүмд очихоор явтал ойр үзвээс тэрайлын хүнүүд юмаа зөөж баймуй. Жы Шэнь тэдний үүдэнд хүрсэнд айлынхүн нар асууруун: - та манай энд ямар хэрэгтэй ирэв хэмээн асуусанд ЖыШэнь өгүүлрүүн: - би нь явдлын хүн, танай энд хоног гуймуй хэмээхэдтэдгээр хүн нар өгүүлрүүн: - тойн та энд хонож болохгүй, эртхэн явагтун,үгүй болбоос аминд чинь хор болох хэрэг гарах болуузай хэмээхэд Жы Шэньөгүүлрүүн: - би явдлын хуушаан энд нэг өнжөөд маргааш явахад үхэх хэрэгболох ямар жигтэй буй хэмээхэд, тэдгээр хүн нар ундууцах янз гаргаж, чиявбаас эртхэн яв, үгүй бөгөөс даруй барьж хүлмүй хэмээсэнд Хуа хуушаануур хүрч өгүүлмүй. - Танай энд юун ийн ёс хэлэлцэхгүй намайг эрхбишявуулъя хэмээгч ямар санаан буй хэмээн марган шуугилдаж байтал, нэгэнхөгшин хүн ирж асууруун: -та нар юунд шуугилдмуй хэмээсэнд Хуа хуушаанөгүүлрүүн: - би нь Ү Тай-гийн оронгийн хүн, зүүн Бээжинд очихоор явмуй.Энэ өдөр орой болсонд танай энд нэгэн шөнө хонъё гэтэл танай айлын ардадбуруу болсон мэт эд нар харин намайг жанчъя хэмээмүй хэмээсэнд өвгөнөгүүлрүүн: - үзвээс та энэ Ү Тайгийн орноос ирсэн болбоос намайг дагаждотогш ортугай хэмээгээд өгүүлрүүн: - энэ нь бурханы орноос ирсэн тойнхүн, өвгөн би эдүгээ ерөн илүү наслав. Гурван эрдэнийн ач мэдмүй хэмээнХуа хуушаанг зочдын гэрт оруулж хүндлэн суулгасанд Жы Шэнь өгүүлрүүн:- эрхэм өглөгийн эзэн таны дээд алдар хэн болов, ядуу тойн би сонсохыгхүсмүй хэмээсэнд өвгөн өгүүлрүүн: -хөгшин миний овог Лю энэ хорооныдарга болой. Багш таны номын цол хэн болов хэмээсэн Хуа хуушаан минийнэр Жы Шэнь хэмээв.
Тэндээс өвгөн асууруун: - багш та ямар цав зоогломуй хэмээсэнд ЖыШэнь өгүүлрүүн: - над архи мах тэргүүтнийг цээрлэх учир үгүй, аль бэлнийгавчир хэмээсэнд өвгөн доод хүнд хэлж, мах зууш архи авчраад, идэжуусаар шөнө дунд болсонд Лю хөгшин өгүүлрүүн: - багш энд нойрсогтуншөнө дуу чимээ гарваас бүү гараарай хэмээсэнд, Жы Шэнь тэр юун хэрэгбуй хэмээсэнд хөгшин өгүүлрүүн: - энэ нь танд огт хамаарах хэрэг бишхэмээсэнд Хуа хуушаан асууруун: - хэдий над хамаа үгүй хэрэг боловчучрыг сонсъё хэмээсэнд хөгшин өгүүлрүүн: - өөр учир үгүй, манай нэгэнохиноо хүнд өгөх тул дуу чимээ гарах болзошгүй тул багш таныг гадагшгарахыг байг хэмээсэн билээ хэмээхэд Жы Шэнь инээн өгүүлрүүн: - энэ ньертөнцийн хүний гол ёсны доторх хэрэг болой. Үүнд бас өөр сэжиглэх юунбуй хэмээхэд хөгшин өгүүлрүүн: - тэр нарийн учрыг мэдэхгүй, энэ дуртайөгөх хэрэг бус. Хуа хуушаан асууруун: - хоёр этгээд дургүй болбоос яахан урагболмуй хэмээвээс дарга өгүүлрүүн: -над арван есөн настай нэгэн охин буй.Энэ өмнөх Тао Хуа Шань ууланд хулгайн дайван зургаа долоон зуун хүнтэйсуумуй. Эдүгээ Чинжоугийн хотын цэрэг ирээд халдаж эс чадмуй. Энэхулгай нар над хорин лан мөнгө, нэгэн торготой бэлэг хэмээн өгч, хүүхнийгэнэ шөнө ирж авна хэмээсэн, бид эсэргүүцэн чадахгүй тул хүүхнээ алдахад хүрэв.
Эрхэм багш арга байх болов уу хэмээсэнд Хуа хуушаан өгүүлрүүн:- түүний ирсэн цагт хориглон хэлж, хүүхнийг чинь эс өгвөөс болох буй захэмээсэнд, өвгөн өгүүлрүүн: - эс чадваас яах буй. Хуа хуушаан: - гайгүй, тэрхэдий төмөр мэт хүчирхэг боловч би чадна, хөгшин чи хүүхнээ өөр газарзайлуул, би чиний хүүхний суух байшинд сууж байгаад тэдний ирсэн цагтнад арга буй хэмээв. Хөгшин энэ үгийг ихэд итгэж цөм баясалцав. Төдий Люөвгөн асууруун: - эрхэм багш дахин будаа идэх буюу хэмээсэнд Хуа хуушаанөгүүлрүүн: - над будаа авчрах хэрэг үгүй. Архи элбэгхэн авчир хэмээн сайнархи ирүүлж, хорь гучин аяга ууж, бас хоёр бүхэл нугасны мах бартал идэж,сэлмээ зүүж, таягаа барьж, өвгөний охины суух гэрт орж, тэндэх хүн нарыгзайлуулж, дахин зууш архи авчруулж, ганцаар ууж суутал гэнэт шөнийнцагт харанга хэнгэрэг цохисоор олон хүн ирэхүйд гарч харваас дөч тавингэрэл гарч морьтой хүн тэргүүлэн ирсэнд хөгшин дарга мэдээд үүдээ нээжугтав. Хулгайн цэргүүд зэвсэг дэнлүү барьж, элдэв янзын хувцас өмсөж хүрчирцгээв. Тэр дайван мориноосоо бууж, бүрээ бишгүүр үлээлгэж, Лю хөгшиндаруй нэгэн хуу архи авчрахын завсраа хөгшин сөгдөж, архи ирсэн тэд дээшөргөсөнд дайван өгүүлрүүн: -өвгөн чи миний хадам болно биш үү, юундсөгдмүй. - өвгөн бие нь доод хүн, хэрхэвч хүндлэх ёстой хэмээсэнд дайванихэд хөөрхөж инээмсэглэн өгүүлрүүн: - хөгшин чи хүүхнээ над өгөх буюухэмээсэнд хөгшин өгүүлрүүн: - дайван авах хэмээсэнд аймшиггүй үл өгөхёс буй буюу. - Тийм болбоос хүүхнээ гаргаж ирүүл. Лю хөгшин өгүүлрүүн:- нас бага тул айгаад гэрээс гарч ирэхгүй, та ганцаар орвоос сайн хэмээхэддайван зөвшөөн ганцаар орвоос гэрт харанхуй, үзвээс харанхуй байх тулдайван өгүүлрүүн: - хөгшин дарга аа, миний хүүхнийг юунд харанхуй гэр суулгамуй хэмээн гараар тэмтэрсээр явтал нэгэн хүн баригдав. Дахин илжүзэхийн зуур Хуа хуушаан гэнэт босон харайн ирээд, дайвангийн бүснээсбарьж тас тэвэрч авсанд, дайван зандран өгүүлрүүн: - чи юун хүн буй хэмээнөгүүлсэнд Хуа хуушаан гэнэт хашхиран, дайвангийн цээжний дунд нэгэнтээнударгалан занчиж бас нэг өшиглөсөнд дайван яаран айж, амь авраа хэмээнорилсон чимээг Лю өвгөн сонсож, яаран дэн барьж иртэл олон хүн оржүзвээс тэр хуушаан дайванг занчиж, дайвангийн цэрэг өмөөрөх гэтэл Хуахуушаан таягаа бариад дайран гартал олон цэрэг сүрээс айгаад зугатан явав.
Тэр дайван мөн айж, санд мэнд морио унаж, ууландаа нисэх мэтдовтолж буруулан харив. Лю өвгөн орж ирээд Хуа хуушаанд өгүүлрүүн: -та юун учир үл мэдэх хүн буй, таныг тэр дайванг хориглон хэлж зогсоохболов уу хэмээн санасан билээ. Харин занчиж хэрэг нэмэн дэгдээв. Тэрууландаа харьсны хойно хэрхэвч олноор бүлэглэн ирж, маныг эрхбиш алаххэрэг болмуй. Эдүгээ яаваас сайн болов хэмээсэнд Лу Жы Шэнь хуушаанөгүүлрүүн: - хөгшин чи дэмий бүү айгтун. Би угаас цэргийн баатар түшмэл,хүнийг алсан учирт ялаас айн хуушаан болж зайлан явах бүлгээ. Тэднийхэдэн цэрэг байтугай хэдэн мянган цэрэг боловч тун айх газаргүй. Та бүгдсэтгэлээ уудам тавигтун хэмээсэнд өвгөн эхлэн олон бүхнээр мөргөн,эрхэм багш маныг бүү орхиж явагтун хэмээсэнд Лу Жы Шэнь өгүүлрүүн:-би хэрхэвч явахгүй, над элбэг базаагтун, нэгэн жин архи ууваас арванжин чадал нэммүй хэмээсэнд хөгшин өгүүлрүүн: - манай гэрт архи зуушэлбэг буй. Багш та хичнээн ууж идэвч ер хомсдох учиргүй хэмээн өгүүлж,Хуа хуушаан танд архи ууж суухыг өгүүлэх газар үгүй. Тао Хуа Шань уулынхаруулын цэргүүд дайвангаа угтаж иртэл дайванг дагаж мордсон цэргүүдайн зугатан ирэхийг үзээд учрыг асууваас тэр цэргүүд өгүүлрүүн: - айнөхөд та нар учрыг мэдэхгүй, бид тэнд хүрээд нэгэн сүрхий хуушаан хүнлүгээ тохиолдож хэмхэртэл занчигдаад арай хэмээн зугатаж буруулан ирэвхэмээн өгүүлж, бас хулгайн тэргүүн мориноос бууж, ахдаа өгүүлрүүн: - биуулнаас буун тэр айлын гэрт очвоос, тэр хөгшин илжиг арга үүсгэж, хүүхнээтусгаар газар зайлуулж, нэгэн хуушаанг харанхуй гэрт нуун суулгасныгмэдсэнгүй. Түүний байшинд ороод огт санамсаргүй тэмтэрч явтал тэраймшигт хуушаан намайг гэнэт бүснээс татаж, Эл биенээс тэвэрч бариад,гар хөлөөр навширтал занчиж, бүх бие шарх олж бархирч хэвттэл олноорхүчлэн салгасанд сая амиа олж, сандран зугтаж ирэв.
Дагаж очсон цэргүүдтэр зэрлэг хуушааны төмөр таяганд эс оногдсон нь үгүй хэмээн явсанявдлаа нэгэн зэрэг хэлсэнд нөгөө дайван сонсож, ихэд хилэнлэн, тэр гайхалхуушаанг би мордож очоод амьдаар барьж ирээд, ахын өшөөг авсугайхэмээгээд даруй ууландаа буцаж морь бэлтгэж, бие хуяглаж, зэр зэвсэгтэйолон цэрэг сонгон дагуулж, харанга дэлдэж, их сүртэй тэр айлын зах хүрчирээд, ихэд хашхиран чимээ гарч ирэхийг айлын хүн нар гэлмэгдэж, ихэдайн даруй дотогш гүйн орж, Хуа хуушаанд өгүүлрүүн: - Их зовлон болов.Мөнөө хулгай урьдынхаас маш сүртэй хүрч ирэв хэмээсэнд Лу Жы Шэнь согтуугаар: - та нар бүү айгтун. Миний чадлыг үзэгтүн хэмээн сэлмээ бариад,таягаа тулж, ирэгч цэргийг тосон гарч хартал нэгэн морьтой дайван урт жадбарьж довтлон ойр хүрч жадлан ирэхэд Хау хуушаан ихэд уурсаж, өндөрдуунаар тачигнатал хашхиран төмөр таягаа далайж дайран ирэхэд дайванхуушаан та гар бүү хөдөл, чиний хашхирах дуун юун хэцүүн сонсолтойбуй. Нэр алдраа өгүүлэгтүн хэмээсэнд Хуа хуушаан өгүүлрүүн: - би нь урьдцэргийн ерөнхий түшмэл явсан хүн. Одоо гэрээс гарч тойн болсон, минийнэр Лу Жы Шэнь хэмээсэнд тэр дайван мориноосоо бууж ёслоод минийах таны суух газар халдан ирж, буруу явсныг өршөөмүү хэмээн өгүүлсэндхуушаан таягаа тавьж, сайтар ажиглан харваас тэр дайван нь хуучин танихмөрийн газар эм худалдагч, барсыг алагч цолтой Ли Жүн ажгуу. Хуахуушаан дахин дахин үг асууя гэтэл Ли Жүн газар сөгдөн ёсолж асууруун: -ноён та юунд хуушаан болов хэмээсэнд Хуа хуушаан: - нэгэн далд газар олжхэлэлцье хэмээн дотор гэрт орон сууж, өвгөн дарга айлын эзнийг дуудсандхөгшин айгаад ирж чадахгүй хэмээсэнд, Хуа хуушаан дахин илгээж, эд нарнь цөм миний ах дүү нар болмуй. Ер айх газаргүй хэмээн дуудсанд өвгөн саязүрх түгших нь зогсож, орж ирсний хойно харилцан ёсолж суун, хуушаанөгүүлрүүн: - би Вэйжоу газрын нэгэн яргачныг занчин алаад дэмий оргожявтал урьд таних Жинь өвгөн замд тушааж, түүний хүргэн Жао Юань Вайхэмээх нэгэн баялаг хүн лүгээ сайн танилцаж түүнээс тэрхүү Юань Вайтайхамт Ү Тай Шань уулнаа ирж Манзушрийн сүмд очиж тойн болж, сахилаваад, мөн архи ууж хоёр удаа хэрэг гаргаж, бурхан сүмийг эвдэж, түүнийучирт харъяат багшдаа хөөгдөж, мөн багшаас нэгэн захиа хүлээн авч, зүүн Бээжингийн Шян Гуо Сы сүмд очихоор явтал шөнө ойртоод замд нэгэн айлдхонотол энэ өвгөн учраа хэлсэнд эднийг аваръя хэмээн ам гарсан нь дүүнарыг мэдсэнгүй зол мэт учрав.
Гагцхүү дүүгээс асуух нь анх миний занчижбуцаасан тэр хүн хэн болов хэмээн асуусанд Ли Жүн өгүүлрүүн: - би урьдах лугаа архины пүүсэнд очиж найрлан сууж салснаас хойно, дараа хожимЖэн овогт Яргачныг занчиж алсныг сонсож бас албаны хүн газар газартомилон мордуулав хэмээн хэлэлцэж байх чимээ мөн сонссон, хожим эндирж тэр лүгээ нөхөрлөн суумуй. Тэр танд занчигдсан хүн болбоос Шяо БаВан хэмээх цолтой Жоутун хэмээмүй хэмээсэнд Хуа хуушаан бүрнээ сонсожЛи Жүнд өгүүлрүүн: - дүү чи энэ өвгөнтэй ураг болохыг зогсоовоос сайн,хүний охин эцэг лүгээ хамт аж төртүгэй. Эднийг хүчээр салгаваас журамгүйнэр авмуй хэмээвээс Ли Жүн зөвшөөн өгүүлмүй. -Түүнд ямар үл болох газарбуй, угаас дэмий явсан хэрэг, өвгөн чи бүү муу санагтун, чиний охиныгдахин авах санаа нэгэнт зогсов хэмээсэнд Лю дарга ихэд баясан, сая сэтгэламарч даруй Хуа хуушаан, дайван Ли Жүн хоёр олонтаа ёслон тэндээс архизууш будааг аятай сайхнаар бэлтгэж, шаардан идүүлж, маш хөнгөмсгөөрзочлон хүндэлж, архи өргөөд бас дагасан олон цэргүүдэд тус тус архи махбудаа түгээн өгч, ханатал ууж идүүлэв. Хуа хуушаан Лю хөгшин даргаасдайвангийн урьдын өгсөн сүйний мөнгө торгыг нүдний өмнө эгүүлэн өгснийг Ли Жүн хүлээн авч өгүүлрүүн: -энэ хэрэг болбоос Жоутунгийнүүсгэсэн явдал, над хамаагүй боловч би нэгэнт биендээ хүлээн авсан тул аливби мэдвээс барав.
Хожим дахин уршиг түвэг гарах зүйл огт үгүй хэмээгээдХуа хуушаанд өгүүлрүүн: - за эрхэм ах манай ууланд над лугаа хамт очъё.Тэнд хэдэн өдөр биеэ амарч суугаад жич явбаас зохимуй. Лю өвгөн дарга танэгэн жууз тэрэг бэлтгэ, хөгшин чамд одоо аюулгүй, мөн бидэн лүгээ хамтявтугай хэмээн захиж, морио унаж Ли Жүн тэргүүлэн цэргээ сул дагуулж,уулын зүг мордож явцгаав. Удсангүй ууланд мориноос бууж, олноор дотогшгэрт орж суун, Ли Жүн даруй хүн илгээж, Жоутунг дуудаж ирүүлээд Хуахуушаантай учруулсанд Жоутун дотроо ойшоомжгүй сэтгэрүүн: - Ли Жүнчи энэ хуушаанг барьж өшөөг авмуй хэмээн цэрэглэн очоод юунд бас үүнийгууланд авчирч ийнхүү дээр суулгаж хүндэлмүй хэмээн дотроо дургүй байхад,Ли Жүн өгүүлрүүн: - дүү чи энэ хуушаанг таних буюу хэмээхэд, Жоутун биэнэ хүнийг огт танихгүй хэмээв. Ли Жүн инээн өгүүлрүүн: -миний энгийнцагт үргэлж хэлж байдаг нударгаар хүнийг занчиж алсан ноён нь энэ болойхэмээсэнд Жоутун толгойгоо дохиж, хуушаангийн өмнө нь очиж ёсолсондХуа хуушаан хариу ёсолж өгүүлрүүн: - дүү та энэ хөгшин даргатай урагболох хэмээсэн хэргийг би сонсвоос чи эд охины ёс учраар илэрхий зуучилгээж, хоёр этгээд дуртай тохирсон нь бус, хар хүч, мөнгө, торго хүргүүлжэд нарын санааг хэрэгсэхгүй даруй авах хэмээсэнд Лю дарга над аливааучрыг хэлж, би хориглосны тулд та нар авч чадсангүй. Тэр хүүхэн мөн эцгээөргөж суух дуртай гэнэм, дүү эм авъя хэмээвээс эртний сайн хүний журмаарёсыг дагуулж авбаас болох буй за. Энэ нь тун болдог биш хэмээсэнд энэүед ичиж, дүү би дахин энэ мэт явахыг зогсоё хэмээв. Үүнд Хуа хуушаанурьд сүйд өгсөн мөнгө торгыг буцааж өгсөнд Жоутун хураан авч, Лю өвгөндөгүүлрүүн: - би одоо таны гэрийг дахин очиж үймүүлэхийг байв хэмээсэндЖы Шэнь: - энэ болбоос чухам их эрийн ёс мөн. Хэрхэвч урьдын адил хэрэгүүсгэж болохгүй хэмээн архи ууж, зохирон хэлэлцэж дүүрсний хойно Люөвгөн ихэд баярлан салах ёс хийж гэртээ харив. Ли Жүн нар бас найр хуримбэлтгэж, Хуа хуушаанг хүндлэн хэдэн өдөр дараагаар найрлаж, нэгэн өдөртэдний уулыг хэсэж зугаацан зүг бүт хэсэж үзвээс дөрвөн тал нягт зузааншугуй булаг ус хад чулуу, цэцэг жимс төгссөн сайхан эгц өндөр уул ажгуу.
Жы Шэнь хуушаан тэр хоёр дайвангийн байдлыг үзвээс өөр янз байхмэт тул эд нь итгэвээс болох шударга ард бус хэмээн санаж өгүүлрүүн: - биэнд ирээд дүү нарыг нэлээд өдөр зовоов. Одоо замаа хөөж одсугай хэмээсэндхоёр дайван хуушаан багш та манд хань болж энд хамт оршин сууваас ямарбуй хэмээхэд Хуа хуушаан өгүүлрүүн: -би гэрээс гарсан хүн, тань лугааууланд сууваас зохихгүй. Эдүгээ явсугай хэмээсэнд, ах үнэхээр явах болбоосмаргааш бид уулын доор үдэж хүргэе. Замын хүнс ба гахай хонь алж, хуримбэлтгэж, их найр хийж, нэгэн шөнө өнжөөд, маргааш их алт мөнгийгавчирч, үдэх бэлэг хэмээн барьж өгөөд, тэдгээр хүн нар хуушаанд салах ёсонхэмээн хундага барьж, хэдэн хүнээр зам гаргаж хүргэхээр дагуулж, уулын доор хүртэл үдээд харилцан ёсолж салав.
Тэндээс нэлээд явж хол үзсэн уулын цэргийг хойш буцааж, Хуахуушаан замд орж ганцаар яваад замд идэш олж идсэнгүй тул гэдэс өлсөж,ийш тийш харваас асар холгүй нэгэн сүмийн бараа үзэгдмүй. Шамдан явждэргэд нь хүрвээс нэгэн он удсан түлэгдсэн сүм ажгуу. Хуа хуушаан энэ сүмдорох ба үгүйг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )