Гадаад валютын албан нөөц энэ оны есдүгээр сарын байдлаар 3.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 7.22 хувиар буурч, өмнөх сараас 1.25 хувиар өссөн байна.
Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2020 оны аравдугаар сард 2853.60 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар суларч, өмнөх сараас 0.02 хувиар чангарчээ.
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2020 оны аравдугаар сард 424.25 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус суларсан байна.
Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 2020 оны аравдугаар сард 36.77 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар, өмнөх сараас 2.2 хувиар тус тус чангарсан байна
Сэтгэгдэл ( 0 )