Цар тахлын сөрөг үр дагаврын нөлөөллөөр гадаад худалдааны нөхцөл муудлаа. Экспорт буурснаар төлбөрийн тэнцэл оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 736.8 сая ам.доллароор буурч, 472.5 сая ам.долларын алдагдалтай байна.
Манай улс 2020 оны эхний арван сард нийт 143 улстай худалдаа хийсэн ч нийт бараа эргэлтийн 58.1 хувийг БНХАУ эзэлж байна.
Нийт бараа эргэлт 10.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (10.1%) тэрбум ам.доллароор буурахад БНХАУ-тай хийсэн нийт экспорт 1.4(24.5%) тэрбум ам.доллароор, импорт 56.6(3.3%) сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.
БНХАУ-д хийсэн экспорт нь манай улсын нийт экспортын дүнгийн 73.8 хувийг, импортын 36.8 хувийг бүрдүүлж байна.
Тус улсад экспортолсон бараа бүтээгдэхүүний 38 хувийг чулуун нүүрс, 30.5 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг, Сингапур улсад экспортолсон барааны 45.5 хувийг, Их Британи улсад экспортолсон барааны 58.1 хувийг алт эзэлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
тарвагны боодог, тарвагны хатаасан мах экспортлох хэрэгтэй