АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Жозеф Байден АНУ-ын төв командлалын тэргүүн асан, чөлөөнд гарсан армийн генерал Ллойд Остиныг Батлан хамгаалахын сайдын албан тушаалд сонгоод байна гэж CNN агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.
Түүний нэрийг Сенат батлавал Пентагоныг анх удаа хар арьстан тэргүүлэх юм.
Ллойд Остин нь Пентагонд ажиллаж байсан олон жилийн туршлагатай бөгөөд Байдентай мөн гар нийлэн ажиллаж байжээ. Жозеф Байден АНУ-ын Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед тэрбээр АНУ-ын Төв командлалыг тэргүүлж байснаас (2013-2016) гадна АНУ-ын Армийн штабын дэд дарга, Ирак дахь АНУ-ын хүчний ерөнхий командлагчаар ажиллаж байжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Остин КОВИД-19-ийн эсрэг вакцины хуваарилалтын ложистикийг гарамгай зохион байгуулж чадахаас гадна тэрбээр дайны үнэ цэнийг хамгийн сайн мэдэх хүн гэнэ. Тэрбээр амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт мэдэгдэх үүрэг хүлээн ажиллаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )