Банкуудаас ирүүлсэн мэдээллээр 2020 оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 24.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 394 өрхөд олгожээ.
Монголбанк болон банкны эх үүсвэрээр аравдугаар сард нийт 926 зээлдэгч 65.7 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэйгээр авч, ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан байна.
Коронавирусний дотоодод тархсан халдварын улмаас бүх нийтийн бэлэн байдал тогтоосон нь банкуудын салбар, нэгж болон бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагааны хязгаарлалтаас болж, шинээр зээл олгох үйл явц удааширчээ.
Банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг цахим хэлбэрээр авч эхэлсэн өдрөөс хойш арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийт 47,621 хүсэлтийг хүлээн авч, 44,443 хүсэлтийг буюу 93 орчим хувийг нь шийдвэрлэж эргэн төлөлтийг хойшлуулжээ. Үүний зээлийн үлдэгдэл нь 2.4 их наяд орчим төгрөг буюу нийт ипотекийн зээлийн багцын үлдэгдлийн 66 орчим хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )