Вакцин эдийн засагт  бодит нөлөөлөл үзүүлэхэд багагүй хугацаа шаардлагатай

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 24

2021 оны эцэст дэлхийн эдийн засаг цар тахлын өмнөх үеийн тѳсѳѳллѳѳс 6 хувиар бага түвшинд байна гэсэн төсөөллийг ОУВС-гаас  сүүлийн байдлаар хийгээд байна. Тус байгууллагаас аравдугаар сард гаргасан  “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд  дэлхийн эдийн засаг 2020 онд 4.4 хувиар агшиж, 2021 онд улс орнууд жигд бус сэргэснээр өсөлт 5.2 хувьтай байна гэж тооцоолж байсан юм.

Коронавирусний эсрэг вакцин дэлхийн эдийн засагт бодитоор нөлөөллөө үзүүлэхэд багагүй хугацаа шаардлагатай гэж ОУВС үзэж байна. Түүнчлэн цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн эрүүл мэндийн салбар дахь асуудлуудыг шийдвэрлэхэд улс орнуудын Засгийн газруудаас бодлогын хүчтэй арга хэмжээнүүд авах шаардлагатай гэж мэдэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top