Эдийн засгийн ирээдүйн төлөвийн талаар ямар төсөөлөлтэй байгааг Төв банкны ерөнхийлөгчөөс тодруулахад дараах хариултыг өгч байна.
Эдийн засгийн үйл ажиллагаа хөл хорионоос ихээхэн шалтгаалж байна. Тиймээс дотоод тархалтаа аль болох богино хугацаанд цурманд оруулах шаардлагатай. Бизнесийн идэвх сулардаг өвлийн улиралд хөл хорио таарлаа. Тэгвэл ирэх хавар хөл хориогүй байх нь бизнесийн сэргэлтэд их чухал байна. Ер нь манайд дотоод тархалтаа шийдвэрлэх асуудал байгаа болохоос бус гадаад орчин бол эерэг тал руугаа тасралтгүй өөрчлөгдөж байна. Хүнд цаг үе ч удаан үргэлжлэхгүйгээр ирэх жилээр хязгаарлагдахаар байгаа тул дунд хугацааны төсөөлөл харьцангуй өөдрөг байна. Тийм учраас өрх болон бизнес, зах зээлийн зарчмаа богино хугацааны бэрхшээлийн золиосонд алдчихалгүйгээр сайн цагтай золгох нь чухал байна.
Сэтгэгдэл ( 1 )
өлзмй дэмбэрэлтэй сэдэв байна