Трампын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах уу

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 05

АНУ-ын Конгрессын гишүүд Тэд Лью, Кэтлин Райс (Ардчилсан нам) нар Холбооны мөрдөх товчооны тэргүүн Кристофер Рэйд хандан АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампын Жоржиа мужийн төрийн нарийн бичгийн дарга Брэд Раффенспергертай утсаар ярьсан яриатай холбогдуулан Трампын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлт тавьжээ.

“The Washington Post” сонин энэхүү ярианы бичлэгийг нийтэд ил болгосон билээ. Тус хэвлэлийн мэдээллээр, Цагаан ордны тэргүүн ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг өөрт нь ашигтайгаар дахин тоолохыг Жоржиа мужийн төрийн нарийн бичгийн даргаас хүссэн байна. Тэрбээр Жоржиа мужид ялалт байгуулахад шаардлагатай 11780 саналыг “олохыг” хүсэж буйгаа илэрхийлжээ. Трамп яриандаа санал хураалтын явцад зөрчил гарсан тухай ярьж, Раффенспергерт тал засаж, заримдаа хурц шүүмжилж, сүрдүүлж байсан гэнэ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд болсон сонгогчдын коллегийн санал хураалтаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден 306, Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамп 232 санал авсан билээ. Ирэх лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 6-нд Конгресс санал хураалтын дүнг албан ёсоор баталгаажуулах юм.

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 20-нд болно.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xxa(202.9.40.155) 2021 оны 01 сарын 05

xxa\n

0  |  0
Top