Монголбанк 2021 оны эхний гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн саналыг 100% биелүүлж 21 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ.
Төгрөгийн ам.доллартой харьцах албан ханш 2,850.03 байна.
Сануулахад, өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар ам.долларын ханш өмнөх сараас 3.6 төгрөгөөр буурчээ.
Тодруулбал, арваннэгдүгээр сард Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн оны мөн үеэс 144 төгрөг буюу 5.4 хувиар нэмэгдэж, өмнөх сартай харьцуулахад 3.6 төгрөг буюу -0.13 хувиар буурч, өмнөх улирлаас 0.03 хувиар өсөж, 2850 төгрөг болжээ.
Сэтгэгдэл ( 0 )