Банкуудад 4 сая ам.доллар нийлүүлэхээс татгалзлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 07

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 4 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй байна.

Сануулахад, шинэ оны хамгийн эхний дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлж, 21  сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн гэж Монголбанкнаас мэдээлсэн.

Монгол Улсын Гадаад валютын албан нөөц  2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр түүхэн дээд хэмжээнд буюу 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдэж импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч өссөн гэсэн мэдээллийг мөн өгч буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top