Суудлын автомашины импорт 17,650-иар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 07

2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар импортоор орж ирсэн  зарим гол бүтээгдэхүүнийг   өмнөх оны мөн үетэй харьцуулан үзье. Энэ хугацаанд 545.1 мянган тонн автобензин импортолсон нь 2019 оны мөн үеийн дүнгээс 73.6 мянган тонноор их байна.

Дизель түлшний импортын хувьд 916.8 мянган тонн болж 2019 оны мөн үеийн гүйцэтгэлээс 72.5 мянган тонноор, үнийн дүнгээр 385.6 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 226.5 сая ам.доллароор тус тус буурчээ. 2019 оны эхний 11 сард  нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 618.7 ам.доллар байсан бол 2020 онд  420.6 ам.доллар болж 198.1 ам.доллар буюу 32.0 хувиар буурсан байна.

Арваннэгдүгээр сарын байдлаар 48963 суудлын автомашин, 19235  ачааны автомашин импортоор орж иржээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 17650-аар, ачааны автомашины импорт 2525-аар тус тус буурчээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Авто(202.179.26.164) 2021 оны 01 сарын 07

Автомашин огт импортлохгүй байх нь эрүүл сэтгэхүй болой.

0  |  0
Зөв(66.181.177.67) 2021 оны 01 сарын 07

17650% гэж байна уу? Юу гэсэн үг вэ

0  |  0
Top