Бизнесийн зээлийн хүүг 50 хувь бууруулах тогтоолын төсөл өргөн барилаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

Бизнесийн зээлийн хүүг 50 хувь бууруулах тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн өнөөдөр /2021.01.08/ УИХ-ын дарга  Г.Занданшатарт өргөн барьжээ.

Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг  гишүүдийн өргөн барьсан тогтоолын төсөлд Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид болон иргэн, аж ахуйн нэгжид банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах, зээл төлөлтийн хугацааг  2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хойшлуулах  асуудалтай холбоотой саналыг УИХ-д танилцуулах,

Зээлийн хүүг бууруулах болон зээл төлөх хугацааг хойшлуулсантай холбогдуулан банк, банк бус санхүүгийн байгууллагад үүсэх хүндрэлийг шийдэх, нэмэгдэл эх үүсвэрийг олох арга хэмжээг нэн даруй авах,

Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг  2021 оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулах,

Коронавируст цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулахтай холбогдох хууль, УИХ-ын бусад  шийдвэрийн төслийг яаралтай өргөн мэдүүлэх асуудлыг тусгасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.105) 2021 оны 01 сарын 08

Ард түмнээ ялгасан төсөл бна

0  |  0
Top