2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар хүнсний гол нэрийн дараах бүтээгдэхүүнүүдийн импорт үнийн дүнгээр өсжээ.
Харин дараах бүтээгдэхүүний импорт буурчээ.
Дараах хүснэгтэд харуулсан 14 төрлийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 6 төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурчээ.
Тухайлбал шар будааны импорт 886.1 тонноор, алим лийрний импорт 2.3 мян.тонноор, хуурай сүүний импорт 0.8 мян.тонноор, байцааны импорт 1.5 мян.тонноор тус тус буурсан байна. Харин элсэн чихрийн импорт 4.8 мян.тонноор, цагаан будааны импорт 9.5 мян.тонноор, сонгино, сармис 5.6 мян.тонноор, ургамлын тос 3.3 мян.тонноор гэх мэт 8 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр өсчээ.
Эдгээр хүнсний бүтээгдэхүүний импортын дундаж үнийн өөрчлөлтийг мөн хүснэгтэнд харуулав. Үүнээс харахад байхуу цайны импортын тонн тутмын дундаж үнэ 1150.1 ам.доллароор, цөцгийн тосны импортын дундаж үнэ 520.0 ам.доллароор тус тус буурсан бол, хуурай сүүний импортын дундаж үнэ 292.5 ам.доллароор, ургамлын тосны дундаж үнэ 48.8 ам.доллароор, алим лийрний дундаж үнэ 44.8 ам.доллароор тус тус нэмэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
nuguu surhii huns nogoo tariad baidag shal hudlaa,zun 1 heden baastai tumus hashaandaa tarisnaa zarchaad barag l urgats ene tr getsen