Өнөөдөр Нийслэлийн Онцгой Комисс хуралдаж, энэ сарын 11-ний өдөр буюу даваа гарагаас үйл ажиллагаа явуулах худалдаа, үйлчилгээний салбаруудыг нээхээр болсныг мэдээллээ. Мөн коронавируст халдварын тархалтыг хумихад сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл өндөртэй 18 салбар, чиглэлийн үйл ажиллагааг хориглоно гэдгийг мэдэгдлээ.
Худалдаа, үйлчилгээний чиглэл, салбарын үйл ажиллагааг хэсэгчлэн нээхдээ эрсдэлийн үнэлгээнд суурилан шийдвэр гаргаж байгаа. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14-нөөс тодорхой салбар, чиглэлийн үйл ажиллагааг нээхдээ эрсдэлийн үнэлгээнд суурилж байсан гэлээ.
Сануулахад, өнөөдөр МҮХАҮТ-аас цар тахлын үеийн хөл хорио, удаа дараагийн тодорхойгүй шийдвэрүүд бизнес эрхлэгчдийг хүнд байдалд оруулж буйг тодотгоод хувийн хэвшлийг дэмжих шаардлагатайг эрх баригчдад хандан мэдэгдсэн. Үүсээд буй нөхцөл байдлыг эргэн харах, 2021 оны төсвийг тодотгох, бизнесийн зээлийн хүүг 100 хувь бууруулах, хүнээ бодсон хүнлэг шийдвэрүүд гаргахыг шаардсан мэдэгдэл гаргасан юм.
Сэтгэгдэл ( 7 )
Зөв байна
Ядарсан эдийн засгийг цагаан сар гэж дарамтны баяр бүр элгээр нь хэвтүүлнэ биз дайны хажуугаар дажин гэж. Хүмүүсээ энэ жил хөөрцөглөхөө болий дор бүрнээ. Хөдөөнийхөн л тэр ууц шүүсээ тавина биз. Хотынхон ер нь цомхон таваг засчихад л болношдээ.
Манайхаан энэ жил том том үстэй дээл лоовууз малгайгаа өмсөлгүй хөндий чулуунуудаа зөрүүлэлгүй тэсцгээе. Цагаан сарыг хотод заавал тэгж сүржин хийдгээ болицгооё. Хөдөө малчид л өргөн дэлгэр тэмдэглэнэ биз.
Ууц заруулж болохгүй шүү. Зарсан хүнийг албаар цагаан сар тэмдэглэхэд уриалсан гэж торгох хэрэгтэй. Ууц авах гэж л бөөн хүн цугларч халдвар тархаана шүү!
Yschin ih ersdeltei.virus ysen deer ih togtono,mask zyyh bolomjgyi,mash oirhon haritsana.er ni hymyysiin amaar ajilaa yavuulaad bh yum?hamgiin oiriin jishee hyatduud shig l darj avmaar Yuma!!!
Энэ үсчин яагаад ажиллуулахгүй байгаан бэ зарим ажиллах ёстой газруудыг яагаад ажиллуулахгүй яагаад ийм тэнэг шийдвэрүүд гаргаад байдаг байна үнэхээр толгойнууд нь ажиллахаа байцан новшнууд юм аа бор зүрхээрээ бизнес хийж байгаа хүмүүсээ бодохгүй яагаад ийм тэнэг шийдвэрүүд гаргаад байгаан бэ новшнуудаа!!!
захуудыг нээж болохгүй ёстой утгаараа шамбааралдана шүү