Ажилгүй, орлогогүй массын “манкурт” хэв шинж дээр ТОГЛОХ ХЭРЭГГҮЙ

2021 оны 01 сарын 11

Монгол Улс өнгөрсөн 30 жилд халамжийн бодлогыг тултал нь хэрэгжүүлсэн гэдгийг олон улсын байгууллагууд сануулж байгааг эхлээд тодотгоё.

Азийн хөгжлийн банкны судалгаагаар Монгол Улс халамжийн үйлчилгээнд хамрагдалтаараа Ази тивд  нэгдүгээрт бичигдэж, манлайлж байна. Нийт хүн амын  70 хувь буюу 10 хүн тутмын 7 нь  ямар нэг байдлаар нийгмийн халамжийн үйлчилгээнээс хүртдэг болохыг судалгаанууд харуулж  буй юм.

Бусад улс орнууд эдийн засгаа, иргэдийн амьжиргаагаа сайжруулахын тулд үйлдвэрлэгч, бүтээгч улс болохыг зорин, урагшилдаг бол Монгол Улс бүхэлдээ халамжийн орон болох замаар замнаж өнөөдрийг хүрснийг эдийн засагчид хэлж, сануулсаар байгаа. Нийгэм, эдийн засгийн бүхий л шийдвэр улс төрийн түвшинд гардаг учраас энэ замналын буруутнууд мэдээж улс төрд байгаа.

Гол нь Монгол Улс цаашид хавтгайрсан халамжийн бодлогыг хэрэгжүүлсээр байх юм бол улсын төсвийн нөхцөл байдал улам хүндэрч, өрийн хэмжээ нэмэгдэж, дефолтод тулж мэдэх бодит эрсдэл байгааг улстөрчид ч, иргэд ч хаа хаанаа ойлгох цаг болсон.

Сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгтэйгөөр халамжийн ямар нэг дэмжлэг аваад сурчихсан ажилгүй, орлогогүй  массын “манкурт” хэв шинж, хандлага хэдхэн өдрийн дотор өөрчлөгдөхгүй л дээ. Иргэд бэлэн мөнгө, халамж бус ажлын байр итгэлтэйгээр нэхдэг болтол тодорхой цаг хугацаа шаардагдана.

Гэтэл улстөрчид, эрх мэдэлтнүүдийн зүгээс иргэдийнхээ ядмагхан сэтгэхүй дээр тулгуурласан тоглолт хийдэг жишгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улам лавшруулан, хөгжүүлж байна.

Тэрбээр ээлжит сонгуулийг угтсан пиараа цар тахлын хүндхэн нөхцөл байдлыг далимдуулан хийж, өрх бүрт 1 сая төгрөгтэй дүйцэх дэмжлэг олгох ёстой гэсэн шаардлагыг он дамнан Засгийн газар, УИХ-д тавьсаар байна.

Эдийн засагт тийм боломж байхгүй байна гэж Засгийн газрын зүгээс ойлгомжтойгоор тайлбарлаад байхад төрийн тэргүүний зүгээс шаардлагаа тавьсаар.

Бүр сүүлдээ орж ирээгүй оффшорын мөнгийг өрх бүрт тараах ёстой гэж олон түмний өмнө шаардан, сүрийг үзүүлж байх юм. 2017 оноос хойш дөрвөн он өнгөрөхөд орж ирээгүй оффшорын мөнгө цар тахлын эрсдэлтэй энэ үед орж ирнэ гэдэг мэдээж боломж муутай зүйл л дээ.

Асуудлын гол нь төрийн тэргүүний зүгээс ард иргэддээ мөнгө тараах санал, санаачлага олонтаа гаргасан ч Засгийн газар өгөөгүй шүү гэсэн мессежийг л ард иргэдэд өгөхөд манай Ерөнхийлөгчийн зорилго оршоод байх шиг.

Уг нь Монгол Улсын төрийн тэргүүн хүн улс орноо, иргэдийнхээ амьдралыг арай өргөн хүрээнд хармаар байна. Халамж хэтэрвэл ард иргэд ямар сул дорой болж хувирдаг болохыг Америкийн уугуул иргэд индианчуудын өнөөдрийн төрхөөс дэлхий нийтээрээ бүгд харж, ойлгож байгаа.

Манай төрийн тэргүүн ч ялгаагүй харж л байгаа байх. Гэсэн мөртлөө өөрийнхөө улсын гурван сая гаруйхан иргэнд, хойч залуу үедээ хөдөлмөрч, баялаг бүтээгч байхын үр шимийг сурталдах бус төр засгаасаа халамж нэхэхийг зааж, зааварлаад байгааг ойлгох ухаан хүрэхгүй байна.

Дэлхий нийтээрээ цар тахалтай зэрэгцэн амьдрах, эдийн засгаа идэвхжилтэй, ард иргэдээ ажлын байртай байлгах, хөдөлмөрийн зах зээлээ оновчтой бодлогоор дэмжих арга зам эрэлхийлж байхад манай Ерөнхийлөгч улсынхаа төрийн санд байхгүй мөнгийг байлга гээд эрх мэдлийн, улс төрийн шахалт шаардлага үзүүлээд, хувь тоглолт хийгээд байх шиг.

Эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдал бол маргаашийн суурь. Тиймээс өнөөдөр халамж, ваучер тарааж, хэдэн компаниа нэг хоёр өдрийн орлоготой байлгах гэхээсээ цааш цаашдын үйл ажиллагааны тогтвортой байдлыг нь хангахад чиглэсэн бодлого, шийдвэр чухал байгааг хувийн хэвшлийнхэн ч хүлээн зөвшөөрөх биз ээ.

Цар тахал энэ 2021 оны туршид ч өндөр эрсдэлтэй байхаар байна. Тиймээс эдийн засагт, хувийн хэвшилд, иргэдийн амьжиргаанд тулгамдсан  асуудлуудыг шийдвэрлэхдээ сонгуулийн циклийг давж сэтгэх шаардлага байна. 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
32(107.77.241.54) 2021 оны 01 сарын 12

Шоронгийн нааран дээр сууж байх ёстой хүнийг төрд гаргачихаад түүндээ молигодуулан ангайж суух хөөрхийлөлтэй мунхаг үндэстэн.

0  |  0
32(107.77.241.54) 2021 оны 01 сарын 12

Шоронгийн нааран дээр сууж байх ёстой хүнийг төрд гаргачихаад түүндээ молигодуулан ангайж суух хөөрхийлөлтэй мунхаг үндэстэн.

0  |  0
Зочин(64.119.17.234) 2021 оны 01 сарын 12

Хүн амын 50% нь хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй манай орны хувьд халамж байлгүй яах вэ. Хүн амын ихэнхи нь ядуу байгаагийн гол шалтгаан өнгөрсөн ардчиллын гэх 30 жилд өмч хувьчлалын маш их алдаа хийсэн бна. Өөрөөр хэлвэл үйлдвэрлэгч монгол хүн хэрэглэгч монгол хүн болсонд л бна. Дэлхий хаалгаа барьсан энэ цагт нэг ч гэсэн ХАА-н бүтээгдэхүүнээ боловсруулах үйлдвэртэй болох минь яавдаа гэж толгой дээр ирж бна. Гэхдээ оройтоогүй ээ. Монголчууд бидэнд коронавирус шинэ их боломж, шинэ их дэвшлийн үүдийг нээж бна.

0  |  0
Зочин(59.153.115.227) 2021 оны 01 сарын 11

Гартаа автомат бариагүй л болохоос яг л кино шүү, хүний нүүр царай төрх, ялангуяа нүд нь сэтгэлийн толь гэдэгсэн, Д.Бямбасүрэн сайд л энэ бол нохой гэхдээ монгол нохой гээд л дэмжээд байсан, одоо ч амаа барьж яах гэж өнгө зөгийн баланд хууртав даа гээд л санааширч буй биз, яажшуухан Трамп шиг үймээн хийлгэхгүй эрх мэдлээс нь буулгана даа, монголд болон өөрөөсөө илүү хүнд чоно шиг л ханддаг хүн дээ.

0  |  0
Зочин(103.26.193.162) 2021 оны 01 сарын 11

Зураг болгон дээрээ дээрэмчин царайтай гарах юмаа

0  |  0
Зочин(103.26.193.162) 2021 оны 01 сарын 11

Офшорын мөнгө оруулж ирнэ гэж сонгуульд ялсан хүн ажлаа авмагц тэр тогтоолын төслөө өргөн барих байж дээ.

0  |  0
Зочин(66.181.191.224) 2021 оны 01 сарын 12

Харин тиймээ .. өчигдөр ёстой 2 хар хэрээ гэдэг шиг л юм боллоо . Нэг н хүчиндэж орж ирээд ярилцлага асуудлын утга учирыг тайлж өгөх гээд байгаа юм шиг хэрнээ маш тойруу битүү ойлгомж муутай нэг учир утгагүй юм бувтнаад л тэгснээ мангартаж инээгээд л хар тамхи сорсон мэт а харин нөгөө нэг хар хэрээ н оффшорын мөнгийг тайлбарлах гэж орж ирсэн амьтанг бүр солиоруулаад элийрч балайртал н ховсдоод байна уу өрөө эсвэл ховсдуулаад зонбий болсон мэт ярилцаагүй ярилцлага болсон .... бүр олон нийтийн телевизээр шүү ... дүгнэлт ганцхан л байна манай улсыг ийм хүн монголын төв тв - г нэг ийм салбадай

2  |  0
Монголын эсрэг(150.129.143.30) 2021 оны 01 сарын 11

Энэ нөхрөөс яаж үргэн салах юм вэ? Сайт нээхээр энэ нөхрийн царай гарч ирэх юм үнэхээр одоо дургүй хүрдэг болсон

0  |  0
Нэр(202.126.90.127) 2021 оны 01 сарын 11

Энэ хүнийг байдаг газар нь хийх хэрэгтэй.

1  |  0
мангурт(66.181.179.88) 2021 оны 01 сарын 11

УГААСАА Л ТЭР ҮЛГЭРТ ГАРДАГ МАНКУРТ ШИГ ЧИНЬ Л АРД ТҮМЭН ЮМ ЧИНЬ ОДОО ЯАЯ ГЭХ ВЭ ДЭЭ .

0  |  1
Зочин(203.91.115.38) 2021 оны 01 сарын 11

Манайхан чинь харин ойгүй үндсэрхэх үзэлтэйн хувьд манкурт гэдэг үгийг өмчилж болох нь. Киргизийн домогт гардагчлан тэмээний үдээрийг нойтноор нь хүний толгойд углан наранд хатааж тарчлааснаас тухайн хүний тархи гэмтэж юу ч санахгүй зөвхөн даалгавар биелүүлэх болон биологийн үүргээс өөр ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй нэг ёсны зомби болдог аж. Харин энэ нэр нь монгол хэлний мангуу эсвэл түрэг гаралтай санах ойгоо алдсан гэх ойлголтуудаас үүссэн байж магадгүй гэж үздэг юм байна.

0  |  1
Vas(202.9.47.55) 2021 оны 01 сарын 11

Бид ядуу ч гэсэн байнга бэлэн мөнгө нэхэхгүй улсаа хойч үе залуучууддаа өр үлдээхийг хүсэхгүй байна. Тэтгнврийн зээлийг салхитын мөнгөний ордын орлогоор төлсөн гэж молиго үмхүүлсэн байна лээ. Монголбанкны нэг их наядын өрийн бичгээр түр аргацаасан юм билээ.

0  |  0
buydaa(192.82.72.176) 2021 оны 01 сарын 11

Ene ulsad dundee dun bandaa ban gedeg l bolood bn uu daa!

1  |  0
buydaa(192.82.72.176) 2021 оны 01 сарын 11

Ene ulsad dundee dun bandaa ban gedeg l bolood bn uu daa!

0  |  0
Зочин(66.181.177.229) 2021 оны 01 сарын 11

Бид ийм ерөнхийлөгчтэйдөө санаа их зовдог. Бас ерөнхийлөгчийнхөө өмнөөс их ичдэг. Гэтэл мань хүнд ичих мэдрэмж биш ихийг суйлах давших мэдрэмж л байх шиг.

1  |  0
Иргэн(64.119.21.84) 2021 оны 01 сарын 11

Ерөнхийлөгч маань ард түмнээ хагалан бутаргаж, талцуулах ажлыг л 4 жил хийлээ. Дахиж харахыг хүсэхгүй байна. Худалч, хэвлэл мэдээллийнхнийг ашиглаж тэнэг массын тархи угаахаас өөр чадваргүй хүн байлаа

1  |  0
зочин(59.153.84.211) 2021 оны 01 сарын 11

Ерөнхийлэгч маань анх сонгуульдаж байснаасаа их ”өөрчилөгдөж” тэнэгрээд сэтгэл зүрэх нь ”өөр” юмруу тэмүүлээд тархи нь хатингаршаад байгаа юмуудаа\n

1  |  0
Зочин(203.91.115.53) 2021 оны 01 сарын 11

Шоронгийн нааран дээр сууж байх ёстой хүнийг төрд гаргачихаад түүндээ молигодуулан ангайж суух хөөрхийлөлтэй мунхаг үндэстэн.

3  |  0
Хөдөө(66.181.161.107) 2021 оны 01 сарын 11

Ард иргэдийн санаа сэтгэлээр тоглосон илүүц санал. . . дэндүү богинохон ухаан . Сэтгүүлч маань бодит байдлыг үнэн зөв талаас онж бичжээ. харин э/з-чид дэмжээд байгааг ойлгохгүй юм

3  |  0
хотын иргэн(139.5.217.50) 2021 оны 01 сарын 11

Huuhed ch huurtahaa bolison tsag bus uu.

3  |  0
зочин (59.153.112.198) 2021 оны 01 сарын 11

сонгуульд яаж ийгээд л ялж байвал хүмүүсийн яаж хүлээж авах нь улс төрч нарт хамаагүй юм биш үү дэлхийн хэмжээний сэтгэлгээ алга даа бага ангийн багш шиг л байна даа

3  |  0
яг үнэн.(66.181.188.178) 2021 оны 01 сарын 11

Угаасаа л суурь боловсрол маруухан хүмүүс тавхан үгэндээтанигдаад байна. Дугуйхан байж ыайгаад сонгууль хугацаагаа дуусгаж болдоггүй л юм байх даа ккк. Тааруухан хөгжилтэй ч гэлээ тусгаар улсыг ганзгын наймааны ухаанаар, эрүүгийнертөнцийн рекетээр яаж удирдах билээ дээ. ккк

5  |  0
Зочин(122.201.31.80) 2021 оны 01 сарын 11

Оффшорын эсрэг хууль гэж байгаа шуу Хуулиа хэрэгжуулэхийн тулд УИХ Баттулгын санал болгосон тогтоолын тослийг батлах байхаа АТГ ч оффшорыг илруулээд нилээн юм хийгээд байгаа юм биш уу

0  |  5
галзуу(192.82.72.194) 2021 оны 01 сарын 11

МОНГОЛ ТРАМП,

5  |  3
Зочин(192.82.64.208) 2021 оны 01 сарын 11

женко лаг хүн болох гээд улам тэнэг болоод байх юм

7  |  0
Top