Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар 18.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 8.9 хувиар буурчээ. Харин арваннэгдүгээр сард 1.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 346.2 тэрбум төгрөг буюу 17.1 хувиар буурсан байна. Худалдааны салбарын борлуулалтын орлогын 37 хувь нь бөөний худалдаа, 63 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.
Жижиглэн худалдааны борлуулалтын орлого арваннэгдүгээр сарын байдлаар 12 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 533.4 тэрбум төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй гарсныг ҮСХ-ноос танилцууллаа.
Сэтгэгдэл ( 0 )