Банкуудад 9 сая ам.доллар нийлүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

 Гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкууд өнөөдөр 18 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар 9 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн байна.

Өмнөх буюу энэ сарын 7-ны өдрийн дуудлага худалдаагаар банкууд 4 сая ам.доллар худалдан авах санал ирүүлэхэд Монголбанк татгалзсан юм. Своп, форвард арилжаагаар  өнөөдөр банкууд санал ирүүлээгүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top