Хилийн хөдөлгөөний мэдээгээр нэгдүгээр сарын 4-10-ны өдрүүдэд гарсан автомашины тоо өмнөх долоо хоногоос 1758-иар буюу 64.3 хувиар өссөн бол вагоны тоо 439-өөр буюу 15.7 хувиар буурчээ.
Үүнээс Гашуунсухайт боомтоор 1684 машин нүүрс гарсан байгаа нь өмнөх долоо хоногоос 499 машин буюу 42.1 хувиар, Шивээхүрэн боомтоор 1847 машин гарсан нь өмнөх долоо хоногоос 1128 машинаар, Ханги боомтоор 298 машин гарсан нь өмнөх долоо хоногоос 82 машинаар тус тус өссөн бол Булган боомтоор дээрх хугацаанд нүүрс тээвэрлэсэн машин гараагүй байна.
Зэсийн баяжмалын тухайд Гашуунсухайт боомтоор 333 автомашин, 182 вагоноор экспортолсон нь өмнөх долоо хоногтой харьцуулбал автомашины тоо 77-оор буюу 30.1 хувиар, вагоны тоо 22-оор буюу 13.8 хувиар тус тус өсжээ.
Төмрийн хүдрийн тухайд 1891 вагоноор экспортолжээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 388 вагоноор буюу 17 хувиар буурчээ.
Сэтгэгдэл ( 2 )
ХЭДЭН ТОНН ГЭСЭН ҮГ ЮМ БЭ ТЭНЭГЭЭ
ХЭДЭН ТОНН ГЭСЭН ҮГ ЮМ БЭ ТЭНЭГЭЭ