АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп төрийн тэргүүний хувиар сүүлийн удаа ард түмэндээ хандан үг хэлэв.
Тэрбээр “Бид хийх гэж ирсэн зүйлсээ, түүнээс ч ихийг хийлээ” гээд шинэ дайн эхлүүлээгүй сүүлийн олон арван жилд гарсан анхны ерөнхийлөгч болсон гэж онцолжээ.
Гадаад бодлогынхоо талаар ярихдаа, Трамп Мексик болон Латин Америкийн хэд хэдэн улстай байгуулсан худалдааны гэрээг дурдаад АНУ-ын эрх ашигт нийцээгүй гэрээ, хэлэлцээрүүдээс гарч, НАТО-гийн гишүүн орнуудын татварыг нэмэгдүүлж, АНУ-ын Сансрын хүчнийг байгуулж, зэвсэгт хүчинд ихээхэн шинэчлэл хийсэн тухай онцолсон байна.
Доналд Трамп хэзээ хэзээнээс илүү америк хүн болж төрсөндөө бахархаж байна гээд тиймээс агуу үндэсний ирээдүйн төлөө эмээдэг гэжээ. Тэрбээр Байдены засаг захиргаа Нэгдсэн Улсын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг хангах үйлсэд амжилт гаргахын төлөө залбирах болно гэж онцлов.
Тэрбээр мөн Вашингтон дахь Капитол руу халдсан шиг улс төрийн хүчирхийллийг зөвтгөх учиргүй гээд түүний эхлүүлсэн улс төрийн хөдөлгөөн дөнгөж эхэлж байна гэжээ.
Трамп өөрийгөө амжилттай ерөнхийлөгч байсан гэж үзэж буйгаа илэрхийлээд АНУ өөрийн агуу гэдэгтээ итгэл алдахаас сэргийлж чадсан гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.
АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп мөн үг хэлсэн байна. Тэрбээр америкчуудад хандан хүчирхийллээс татгалзахыг уриалж, эмч, эмнэлгийн ажилтнууд болон КОВИД-19-тэй тэмцэж буй бүх хүмүүст талархал илэрхийлжээ. Меланиа халдварын золиос болсон хүн бүрийн төлөө эмгэнэн гашуудаж байна гээд амь бүхэн үнэтэй болохыг сануулсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Меланиа одоо нутагтаа очиж амьдармаар юм. Трамп дэндүү хөгшин тэгээд ч буучихлаа.